• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Одоогийн эзэмшиж байгаа техник цөмийн цахилгааны аюулгүй байдлыг баталж чадна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-06 17:30:07

    УТЗЗ-ийн БХ-ын хорооны хэдэн гишүүн, Хятадын цөмийн салбарын нэрт эрдэмтэн нар 5-ны өдөр Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаогийн тайлагнасан засгийн газрын ажлын тайланг авч хэлэлцэх үед хэлэхдээ, Хятадын одоогийн эзэмшээд байгаа техник цөмийн цахилгааны аюулгүй байдлыг баталж болно гэжээ.

    Хятадын үндэсний эрчим хүчний газрын дарга байсан Жан Гүөбао хэлэхдээ, цөмийн цахилгааны одоогийн Хятадын эрчим хүчний бүтэц дэх харьцаа туйлын бага. Цөмийн эрчим хүч мөн Хятадын ирээдүйн эрчим хүчний гол чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятад улс цөмийн эрчим хүчийг үргэлжлэн хөгжүүлэх бөгөөд одоогийн эзэмшиж байгаа техник цөмийн цахилгааны аюулгүй байдлыг баталж чадна гэжээ.

    Хятадын цөмийн хөдөлгөх хүчний судалгааны зураг төслийн хүрээлэнгийн хүндэт захирал Ян Чи онцлон тэмдэглэхдээ, цөмийн цахилгааныг хөгжүүлэхэд аюулгүй байдлыг тэргүүнд чухалчлах зарчмыг заавал баримтална. Эрсдэл, олон зүйлийг харгалзан бодох, хариуцлагатай үзэл ухамсрыг заавал чангатгаж, зураг төсөл, үйлдвэрлэл, байгуулалт, хэрэгжүүлэх болон ашиглалтаас гаргах, аюулгүй хянан удирдах, яаралтай байдлыг зохицуулах зэргийн олон гогцоонд хариуцлагыг тодорхойлж, аюулгүй сэргийлэлтийн шугамыг хамтаар байгуулах хэрэгтэй гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе