• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дундад дорнодын бүс нутгийн хувь заяаг тэндэхийн ард түмэн эзэмших ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-06 15:20:27

     Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ: Дундад дорнодын бүс нутагт томоохон хувиралт гарч байгаа хэдий ч тус бүс нутгийн байдлыг дундад дорнодын ард түмэн хамгаас илүү ойлгоно. Дундад дорнодын асуудлыг дундад дорнодын ард түмэн өөрсдөө голлон шийдэх ёстой, дундад дорнодын хувь заяаг дундад дорнодын ард түмэн эзэмших ёстой гэжээ.

     Мөн өдөр хийлгэсэн арван нэгдэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын тавдахь чуулганы хэвлэлийн бага хурал дээр Ян Жечи хэлэхдээ: урт хугацааны туршид Хятад улс Арабын орнууд болон ард түмний шударга ёсны үйл хэргийг дэмжихийг хатуу баримталж, хоорондоо гүн зузаан найрамдал тогтоосон юм. Бидний хооронд түүхэндээ хорсол гомдол гэж байхгүй, харин улам их хамтын ашиг сонирхолтой, энх тайвныг хамгаалах, хөгжилд тус дөхөм үзүүлэх нийтлэг ойлголт байгаа юм гэжээ. /Баясгалан орчуулав /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе