|
|
||
УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын цаг уурын газрын дарга Жэн Гүөгуан 5-ны өдөр хэлэхдээ, шат бүрийн цаг уурын салбар болон байгаль орчныг хамгаалах салбарууд байгалийн цаг уурыг урьдчилан мэдээлэх тал дээр нягт хамтран ажиллаж, цаг уурын чанарын хэмжилт болон урьдчилан мэдээлэх тал дээр маш их ажил хийсэн бөгөөд түүний хэмжилтийн тоо баримтыг олон улс хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, өнөөгийн байдлаар Хятадын цаг уурын салбарт PM2.5-ын хэмжилтийн станц 74 байгаа бөгөөд үүний зарим нь хэмжилтийн ажлаа арав гаруй жил хийж байгаа юм. Цаг уурын салбар бас PM10-ын хэмжилтийн ажил хийж байгаа бөгөөд Хятадад нийт 95 хэмжилтийн станц байна гэжээ. \Сайн-Өлзий орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |