|
|
||
11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган 6-ны өдрийн үдээс өмнө Бээжинд хэвлэлийн бага хурал хийж, Гадаад хэргийн сайд Ян Жиечи ирэх арван жил дэх дэлхийн өөрчлөлт хийгээд Хятадын үзүүлэх үр нөлөөний талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ, ирэх 10 жил бол Хятадын энх тайван хөгжлийн чухал арван жил юм, бид өөрийгөө зөв үнэлэн, хэтэрхий даруу байж болохгүй, мөн хэтэрхий омогшиж болохгүй юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, ирэх 10 жил бол Хятадын энх тайван хөгжлийн чухал арван жил.Бид Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх бөгөөд бүх талын чинээлэг нийгмийг байгуулах агуу зорилтоо биелүүлэх болно. Түүнчлэн улс орны эдийн засгийн ерөнхий хөгжлийг зөвхөн нэг үзүүлэлтээр бус, нэгэн бүрэн бүтэн үзүүлэлтийн системээр авч үзэх ёстой.Зөвхөн нэгэн ерөнхий хэмжээний үзүүлэлтээр бус, олон бүтцийн чанартай үзүүлэлтээр хэмжих ёстой юм гэжээ.
\Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |