• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойгийн цөмийн асуудлаар талууд сайнаар харилцаж, нааштай хандлага гарч байна

CRI       (GMT+08:00) 2012-03-06 15:14:24

      Хятадын ГХЯ-ын сайд Ян Жечи 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ, сүүлийн хэсэг хугацаанд Солонгосын хойгийн цөмийн асуудлаар талууд сайнаар харилцаж, нааштай хандлага гарч байна гэжээ.

       11 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 5 дахь чуулганы хэвлэлийн бага хурал дээр Ян Жечи хэлэхдээ, зургаан талт хэлэлцээний дарга орон болсны хувьд Хятадын тал оролцогч талуудтай нягт харилцаж, яриа хэлцэл хийж, хэлэлцээнд тус дөхөм үзүүлэх талаар ятгах ажил хийж чухал амжилт олсон, үүний зэрэгцээ Хятад улс бусад талуудын харилцан яриа хэлцэл хийхийг сайшааж байна гэжээ.

       Ян Жечи хэлэхдээ, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалан, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгон, холбогдох орны харилцааг хэвийн болгож, зүүн хойд Азийн энх тайван аюулгүйн механизмыг тогтоох нь талуудын хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг хүсэн хүлээж байна. Одоо зургаан талт хэлэлцээ нь дээрх асуудлыг зохицуулах үр ашигтай механизм, чухал тавцан болсон байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе