|
|
||
Хятадын ГХЯ-ын сайд Ян Жечи 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын Засгийн газар Оросын талтай хамт Хятад Оросын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг ахиулж, хоёр орны бүтээлч хамтын ажиллагааг тал бүрээр эрчимжүүлнэ гэжээ.
11 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 5 дахь чуулганы хэвлэлийн бага хурал дээр Ян Жечи хэлэхдээ, энэ жилийн Хятад Оросын харилцааг "нэг төв таван гол тал" гэж хураангуйлж байна. "нэг төв" гэдэг нь ирэх арван жилд Хятад Оросын харилцааны хөгжлийн төлөвлөгөөг бүх талаар хэрэгжүүлэх явдал юм. "Таван гол тал" гэдэг нь энэ оны хоёр талын дээд давхаргын уулзалт айлчлалыг сайтар зохиох. Улс төрийн тал дэх харилцан дэмжлэгээ өргөтгөх. Хоёр талын эдийн засаг худалдаа, эрчим хүч, шинжлэх ухаан техник, орон нутаг болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг урагшлуулах. Хоёр талын хүмүүнлэгийн харилцаа, ялангуяа "Оросын аялал жуулчлалын жил"-ийн үйл ажиллагааг сайн хийх. Хоёр талын олон улс болон бүс нутгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг болно гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |