• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гурван орны чөлөөт худалдааны бүсийн хөгжлийг түргэтгэх хэрэгтэй

CRI       (GMT+08:00) 2012-03-06 17:02:21

     Хятадын ГХЯ-ын сайд Ян Жечи 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орны чөлөөт худалдааны бүсийн хөгжлийг түргэтгэж ирээдүйд хандсан тал бүрийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлбэл зохино гэжээ.

      11 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 5 дахь чуулганы хэвлэлийн бага хурал дээр Ян Жечи хэлэхдээ, энэ жил Хятад улс Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны зохицуулагч орон мөн. Ерөнхий сайд Вэнь Жябао Хятад улсад Япон, Өмнөд Солонгосын удирдагчтай Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчийн 3 дахь хурлыг зохион байгуулах болно. Япон, БНСУ-ын талтай зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, нийгэм хүмүүнлэгийн салбар дахь солилцоогоо өргөтгөж, олон улсын болон бүс нутгийн зарим чухал асуудлаар саналаа солилцоход Хятадын тал бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе