Хятадын ГХ-ийн сайд Ян Жечи 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ, ирэх 10 жилийн хугацаанд Хятадын дипломат орчны ашигтай ашиггүй хүчин зүйл харилцан солбицож, боломж тохиол болон өрсөлдөөн сорилт зэрэгцэн орших бөгөөд боломж тохиол нь сорилт болж, өрсөлдөөн сорилт нь боломж тохиол болж хувирч мэднэ гэжээ.
Мөн өдөр болсон 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр Ян Жечи хэлэхдээ, өнөөгийн Хятад улс мөн л хөгжлийн стратегийн чухал боломжийн цаг үедээ байж, ирэх 10 жил бол олон улсын өөрчлөлт хувиралт ихтэй арван жил төдийгүй, мөн улс орнууд харилцан үйлдэлцэж, өөрчлөлт хувиралтын дунд улс орноо удирдахыг эрэлхийлсэн 10 жил болох юм гэжээ.\Хүчитбаатар орчуулав\