Даваа, 4 сарын 7, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын Холбооноос Иранд хариу захиа илгээснийг Хятадын тал сайшаав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-07 16:48:41

            Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Вэйминь 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Европын Холбооны төлөөлөгч 6 орноос Иранд хариу захиа илгээсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн яриа хэлэлцээгээр Ираны цөмийн асуудлыг зохицуулахын тулд хийсэн нааштай ахиц юм. Үүнийг Хятад улс сайшааж байгаа бөгөөд Ирантай хэлэлцээгээ эртхэн сэргээхээр 6 орны механизмын бусад орнуудтай хамтаар тус дөхөм үзүүлнэ гэлээ. 

           Лю Вэйминь мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын тал яриа хэлэлцээ, энхийн аргаар Ираны цөмийн асуудлыг зохицуулахыг зорьсоор ирсэн бөгөөд хэлэлцээг сэргээхийн төлөө идэвхтэй хүчин чармайлт гаргасан юм. Ирантай хэлэлцээгээ эртхэн сэргээхийн тулд Хятадын тал 6 орны механизмын бусад гишүүдтэй хамтаар тус дөхөм үзүүлэн, яриа хэлэлцээний ахицыг хэвээр хадгалан, Ираны цөмийн асуудлыг бүх талаар, урт хугацаанд эв зүйтэй зохицуулах арга замыг хайх болно гэжээ. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе