| |
|
|||||||||
|
||

Хятадын нам төрийн удирдах хүн Хү Жиньтао, Ү Бангөү, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчунь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гөүчян, Жөү Юнкан нар 7-ны үдээс өмнө 11-дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганд оролцож байгаа хэсэг төлөөлөгчидтэй тус тус уулзаж хянан хэлэлцсэн байна.

КХН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао Юньнаний төлөөлөгчидтэй уулзаж хэлэлцэх үе, намын төв хорооны өмнөөс, "хоёр чуулган"-д оролцож байгаа эмэгтэй төлөөлөгчид, эмэгтэй гишүүд, бүх Хятадын олон үндэстэн олон давхаргын эмэгтэйчүүдэд баярын өдрийн мэнд болон сайн сайхны ерөөл дэвшүүлжээ.

Үүнээс гадна, КХН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Ли Кэчян, Хэ Гөүчян, Жөү Юнкан нар мөн өдрийн үдээс өмнө Хүбэй, Гуандүн, Жянсу мужийн төлөөлөгчидтэй тус тус уулзаж хянан хэлэлцсэн байна.





![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |