Хятадын Цэргийн Төв Зөвлөлийн орлогч дарга хурандаа генерал Гөү Бөшюн 7-ны өдөр Бээжинд Канадын батлан хамгаалахын жанжин штабын дарга Валт Натисзиктай уулсан бөгөөд Хятадын ардын чөлөөлөх армийн ерөнхий жанжин штабын дарга хурандаа генерал Цэнь Бинде ч Валт Натисзиктай хэлэлцээ хийсэн байна. Хятад Канадын цэргийн талын өндөр зиндааны уулзалт хэлэлцээний явцад, хоёр армийн ажил хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хоёр армийн харилцааны хөгжлийн төвшнийг тасралтгүй дээшлүүлэх нь хоёр талын нийтлэг ойлголт болсон байна. Хоёр армийн удирдах хүн тогтсон хугацаатай харилцан айлчлал хийхээ эрчимжүүлэхийг хүсэж байгаагаа Валт Натисзик илэрхийлжээ.
Уулзалтын үеэр, Гөү Бөшюн хэлэхдээ, Хятад Канад хоёр армийн харилцааны хөгжил сайн байж, хоёр армийн хэлхээ холбоо өдөр ирэх тусмаа эрчимжиж байна гэжээ.