Баасан, 4 сарын 11, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс санхүүгийн нааштай бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой, нэлээд түргэн хөгжлийг ахиулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-07 17:07:29
      Хятадын Сангийн Яамны сайд Ше Шюйрэнь 6-ны өдөр Арван нэгдэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын тавдах чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Сангийн Яам тогтвортой өсөн нэмэгдэх явцдаа урагш ахих гэсэн ажлын гол санааг эзэмшиж, санхүүгийн нааштай бодлого хэрэгжүүлж, иргэдийн амьжиргааг бодитой баталгаажуулан, сайжруулж, эдийн засгийн тогтвортой, нэлээд түргэн хөгжлийг ахиулна гэжээ.
     Одоогийн нүүрлэж байгаа дотоод гадаадын эдийн засгийн байдлын дагуу Хятадын засгийн газраас дэвшүүлсэн энэ оны эдийн засгийн ажлын ерөнхий гол санаа бол тогтвортой өсөлтийн явцдаа урагш ахих гэсэн болно. Энэ нь даруй тогтвортой өсөлт, юмны үнийг тогтоон барих, бүтцэд зохицуулалт хийх, өөрчлөлт хийх, эв зохицонгуй байхыг ахиулахыг нэн сайн уялдуулж, эдийн засгийн тогтвортой, нэлээд түргэн хөгжлийг хэвээр байлгахыг нааштай зохицуулж, эдийн засгийн бүтцийг сайжруулах болон инфляцын төсөөллийг удирдах харилцааг зохицуулах гэсэн болно. Үүнд холбогдуулан Сангийн сайд Ше Шюйрэнь хэлэхдээ: Санхүүгийн бодлогын талаас хэлэхэд, Энэ онд санхүүгийн нааштай бодлогыг хэрэгжүүлэхдээ, санхүүгийн бодлогын залгамж чанар болон тогтвортой чанарыг хэвээр байлгах хэрэгтэй бөгөөд санхүүгийн макро зохицуулалтын чиглэгдэх, уян хатан, урьдахаа анхаарах талыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.
     Ше Шюйрэнь танилцуулж хэлэхдээ: Энэ онд санхүүгийн нааштай бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлнэ. Энэ нь голдуу доорх хэдэн талаар биелэгдэх болно. 1. бүтцийн шинжтэй татварыг багасгах бодлогыг цааш боловсронгуй болгож, аж ахуйн нэгж болон иргэдийн дарамтыг хөнгөлнө. 2. Хот хөдөөгийн оршин суугчдын орлогыг улам нэмэгдүүлж, борлуулах чадварыг дээшлүүлэхээр чармайна. 3. санхүүгийн зарлагын бүтцийг сайжруулж, иргэдийн амьжиргааг баталгаажуулж, сайжруулна. 4. Эдийн засгийн бүтцийн зохицуулалтыг бүс нутагтай зохицуулж хөгжүүлэхийг цааш ахиулж, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэхийг ахиулах гэсэн болно.
     Ше Шюйрэнь хэлэхдээ: 2011 онд Хятадын санхүүгиийн түргэн нэмэгдэл нь энэ оны иргэдийн амьжиргааг сайжруулж, баталгаажуулах, эдийн засгийн бүтцийн зохицуулалт зэрэг талуудын ажил үйлсийг ахиулахад аятай сайн үндэс суурь тавьж өглөө гэжээ.
     Санхүүгийн орлого иргэдээс ирж, түүнээ иргэддээ хэрэглэнэ. Улсын санхүүгиийн орлогыг нийтийн бүтээгдэхүүн болон нийтийн үйлчилгээнд хэрэглэж, нийтийн шаардлагыг хангана. Иймээс санхүүгийн орлого нэмэгдэх нь иргэдийн амьжиргааг баталгаажуулж, сайжруулах, эдийн засгийн бүтцийн зохицуулалтыг ахиулах, олон талын хөгжлийг ахиулахад ашигтай болохоор маш сайн явдал болно гэжээ.  
    Ше Шюйрэнь цохон тэмдэглэхдээ: Энэ онд Хятад улс санхүүгийн нааштай бодлого хэрэгжүүлж, бүтцийн шинжтэй зохицуулалтын эрч хүчийг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргаанд оруулалтаа нэмэгдүүлж, гол талаа үндсэн шат, хөдөө нутаг, хил хязгаар район болон хүндрэл ихтэй бүс нутагт тавив. Үүний зэрэгцээ гэгээрэл боловсрол, эм эмнэлэг, эрүүлийг хамгаалах, нийгмийн хамгаалал болон ажлын байраар хангах, баталгааны шинжтэй орон сууцны төсөл, олон нийтийн соёл зэрэг нийгмийн ажил үйлсийн хөгжлийг түргэтгэнэ. Төвлөрсөн төсвийн тохируулалтаас үзэхэд, иргэдийн амьжиргаатай шууд холбоотой гэгээрэл боловсрол, эм эмнэлэг, эрүүлийг хамгаалах, нийгмийн хамгаалал болон ажлын байраар хангах, баталгааны шинжтэй орон сууц, соёл зэрэг талаар 1 триллион 300 тэрбум юань санхүүжүүлсэн нь түрүү жилийнхээс 19.8% нэмэгдэв. Энэ онд санхүүгийн чанартай боловсролын зардлыг дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээний 4%-ыг эзлэх зорилтод хүрнэ гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе