• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын харилцан хөрөнгө оруулалт нэлээд урт хугацаанд тэнцвэртэй байх болно

CRI       (GMT+08:00) 2012-03-07 16:11:13

      Хятадын худалдааны яамны сайд Чэнь Дэмин 7-ны өдөр 11 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 5-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр Хятадын гадаадад хөрөнгө оруулах болон гадаадаас Хятадад хөрөнгө оруулах нэлээд урт хугацаанд тэнцвэртэй байж, энэ онд гадаад худалдаа 10% орчим нэмэгдэлтэй байх болно гэж төлөвлөжээ.

      Чэнь Дэмин хэлэхдээ, Өнгөрсөн онд Хятад улсын гадаадад хөрөнгө оруулах хэмжээ буураагүй боловч өсөлт нь тийм их биш, банк санхүүгийн бус чиглэлээр гадаадад 60 тэрбум гаруй ам долларын хөрөнгө оруулж, 110 тэрбум ам долларын гадаадын хөрөнгө Хятадад орж ирсэн байна. Ингэж харилцан хөрөнгө оруулалт хийх хэмжээ нэлээд урт хугацаанд тэнцүүртэй байх болно гэжээ.

      Чэнь Дэмин хэлэхдээ, ноднин Хятадаас АНУ, Европод оруулсан хөрөнгө, ялангуяа Европод оруулсан хөрөнгө нэлээд их нэмэгджээ. Хаа хөрөнгө оруулбал тухайн газрын хөдөлмөрлөх хүчинд ажил олгож, тухайн газар татвар төлөх нь тухайн орны ашиг сонирхолд нийцэж байна. мөн тухайн нутгийн талархлыг ч хүлээж байна гэжээ.

      Чэнь Дэмин хэлэхдээ, анх удаагийн дүн мэдээгээр энэ оны эхний хоёр сарын импорт экспортын нэмэгдэл бүгд 7% орчим байж, энэ ондоо 10% орчмын зорилтыг биелүүлж болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе