Баасан, 4 сарын 11, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лхасаас Линьжи хүрэх төмөр замыг тавих тухай санал дэвшүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-07 17:49:05

           6-ны өдөр 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы Төвдийн төлөөлөгчийн төслийн багаас сэтгүүлчийн мэдээлэх хүртэлх байдлаар, ТӨЗР-ны БХАТИХ-ын төлөөлөгчид уг чуулганд 26 санал дэвшүүлж, дэд бүтцийг сайжруулах , байгаль орчин экологийг хамгаалах төслүүдэд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэх, иргэдийн амьдралтай холбоотой олон талыг зохицуулах зэрэг агуулгад холбогджээ. Үүнээс Лхасаас Линьжи хүрэх төмөр замыг даруй тавихыг хүссэн байна.

           БХАТИХ-ын төлөөлөгч Жаохэ хэлэхдээ, Лхасаас Линьжи хүрэх төмөр зам тавих шаардлагатай бөгөөд маш тулгам байна. Учир нь энэ нь орон нутгийн эдийн засгийг хөгжүүлж, тухайн нутгийн иргэдийн амьдралын төвшнийг дээшлүүлэх том явдал юм. Бүс нутгийн эрчим хүчний бүтцийг тохируулан боловсронгуй болгож, үйлдвэрлэл, амьдралын арга хэлбэрийг сайжруулж, экологийн орчныг хамгаалан, эдийн засгийн байгуулалтыг түргэтгэж, бүс нутгийг тогтвортой хөгжүүлэн, тогтвортой байдлыг хамгаалан, хилийн сэргийлэлтийг бэхжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

           Лхасаас Линьжи хүрэх төмөр замыг тавих нь Хөх Нуур Төвдийн төмөр замыг үргэлжүүлэн хөгжүүлэх үүргийг цаашид гүйцэтгэхэд маш ашигтай бөгөөд тухайн бүсийн эдийн засгийн хөгжил, зах зээлийн цэцэглэлд тун дөхөм үзүүлж, иргэдийн зам харилцааны байдлыг туйлаар сайжруулна гэж БХАТИХ-ын төлөөлөгчид үзэж байна. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе