Соёлын Яам болон Өвөр Монголын Өөртөө Засах Районы ардын засгийн газар хоорондын Өвөр Монголын соёлын байгуулалтын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол 7-ны өдөр Бээжинд боллоо.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Районы эдийн засаг түргэн хөгжиж, үндэстнүүд эв санаа нэгтэй эвсэг зохицонгуй аж төрж, соёл урлаг хөгжин цэцэглэж, бодит ерөнхий хүч тодорхой хэмжээгээр эрчимжин нэмэгдсэн байна. 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1 триллион 424 тэрбум 610 сая юаньд хүрч 14.3 хувиар өсөн нэмэгджээ. Соёлын ажил үйлс, соёлын аж ахуй нэлээд түргэн хөгжлөө. Олон нийтийн соёлын үйлчилгээний системийн байгуулалт байнга төгөлдөржин, нийт районы хэмжээнд үндсэн шатанд тоглолтууд тоглож, ард иргэдэд соёлын хүртээл олгох брэнд ажиллагаануудыг зохиосон юм. Одоо нийт районд соёлын аж ахуйн үлгэр жишээ бааз үндэсний зэрэглэлийнх 4, муж районы зэрэглэлийнх 21 болж, соёлын аж ахуйн олон ажил төрлийг зэрэгт нь хамарсан, зохицонгуй хөгжилтэй байдлыг анх алхам бүрдүүлжээ. Соёлын өвийн хамгаалалтын ажил ч гарамгай үр дүнд хүрч, Юань улсын дээд нийслэл Шанду хотын туурийг 2012 онд дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулахаар өргөдөл дэвшүүлэх үндэсний цорын ганц төсөл болгосон бөгөөд Монгол үндэстний уртын дуу болон хөөмийг дэлхийн зэрэглэлийн биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээлийн жагсаалтад оруулсан байна. \О.Дарамбазар орчуулав\