![]() |
|
![]() |
![]() |
|
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын зүүн хойд нутгийн өмнөд хэсэгт оршдог Мүгдэн хотын эдийн засгийн бүс нь Бө-хай тэнгистэй хөршилж, зүүн хойд нутгийн эдийн засгийн хүрээний төв хэсэгт байрлаж, Японы Токио, Өмнөд Солонгосын Сөүл, Монгол улсын Улаанбаатар, Оросын Эрхүүтэй адил зайтай цацраг шугам дээр оршиж, Европ Азийн эх газраас Номхон далайд нэвтрэх чухал үүд хаалга болдог юм.
"12-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд орсны дараа, Мүгдэн хотын эдийн засгийн бүс нь иж бүрэн ерөнхий өөрчлөлтийн үндэсний туршилтын бүсийн шинээр хөгжиж байгаа эдийн засгийн цогцоор тогтоогдож, Хятадын шинэ хэлбэрийн аж үйлдвэржилтийн "хэв загвар"-ыг бүрдүүлж байна.
Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, Мүгдэн хотын эдийн засгийн бүсийн 8 дүүргийн 2011 оны дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1 триллион 394 тэрбум 800 сая юаньд хүрч, 2010 оныхоос 13.3 хувиар өсөн нэмэгдэж, Ляо-нин мужийн дотоодын нийт бүтээгдэхүүний 63.3 хувийг эзэлсэн байна.
2020 он гэхэд Мүгдэн хотын эдийн засгийн бүс нь бүсчилсэн эдийн засгийн интерграцчлалыг үндсэнд нь биелүүлж, бодит ерөнхий хүч нь дунд зэргийн хөгжилтэй орны түвшинд хүрч, Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн чухал төв болон хөгжинө гэж Ляо-нин муж дэвшүүлжээ. \О.Дарамбазар орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |