Даваа, 4 сарын 7, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн аялал жуулчлалд байгаль орчныг хамгаалахыг уриалж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-08 17:01:11

    Төвдөд очих зорчигч нэмэгдэхийн хэрээр Төвдийн экологийн орчны дарамт ч нэмэгдэж байна. Сэтгүүлч саяхан ТӨЗР-ны аялал жуулчлалын товчооноос мэдээлэхдээ, 2011-2015 оны хугацаанд Төвд ногоон аялал жуулчлал, нүүрстөрөгчийн давхар исэл багатайгаар зорчиж, "хүний ертөнцийн диваажин" Төвдийг хамгаалахыг идэвхтэй санаачилсан байна.

    Аялал жуулчлал бол Төвдийн онцлог бүхий тулгуур үйлдвэрлэлийн нэг болно. Сүүлийн жилүүдэд Хөх Нуур Төвдийн төмөр зам, Линьжи, Али, Шигааз зэрэг нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор, Төвдийн аялал жуулчлал шинэ хөгжлийн шат үедээ орсон байна.

    Мэдээлснээс үзвэл, ТӨЗР аялал жуулчлалын орчны шалгалт удирдлагын тогтолцоог улмаар бүрэн болгож, жуулчлалын район, бааз, зочид буудал зэрэгт байгаль орчны чанарын үнэлгээ хийж байна. Үүнээс гадна, аялал жуулчлалын аж ахуйн нэгжийн байгаль орчныг бохирдуулсан даатгалын дүрмийг түргэн боловсруулж, экологийн орчныг хамгаалах аялал жуулчлалын хариуцлагын баталгааны мөнгө төвлөрүүлэх дүрмийг хайж байна. Экологийн орчныг хамгаалах сурталчилгаа, боловсрол бэлтгэлийг нааштай хийж, зорчигч өндөрлөгт бохир хийн гаргалт багатай зорчин, аялал жуулчлалаас байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгаж, ногоон аялал жуулчлалаар Төвдийн экологийн боловсныг байгуулахыг уриалж байна. \Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе