Даваа, 4 сарын 7, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг "гадаадад хөрөнгө оруулах" нарийн төсөл боловсруулж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-03-08 17:27:07

       Хятадын худалдааны яамны орлогч сайд Жян Зэнвэй 7-ны өдөр хэлэхдээ, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд олон улсын өрсөлдөөнд оролцохыг засгийн газраас дэмжин зоригжуулж байна. Өнөө хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг "гадаадад хөрөнгө оруулах" нарийн төслүүдийг боловсруулж байгаа нь удахгүй хэрэгжүүлэх болно гэлээ.

       Бүх Хятадын 11 дэх сонгуулийн УТТХ-ын 5-р чуулганы салбар хуралдаан дээр Жян Зэнвэй хэлэхдээ, эдгээр нарийн төслүүдэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн "гадаадад хөрөнгө оруулах" төслийн санхүү татварын бодлого, гадаад валютын хэрэглээ, хөрөнгө хуримтлуулах арга, даатгал, хөрөнгө оруулах гэрээ зэрэг багтаж байна. Үүнээс гадна, аж ахуйн нэгжүүдийн байрлаж буй тухайн орнуудын холбогдох хууль дүрэмд чиглүүлэн, "гадаадад хөрөнгө оруулах" ажлыг хэрхэн үргэлжлүүлэх алхам дарааллын талаар нарийн төсөлд тодорхой дурдах болно гэжээ. \ Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе