• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хот хөдөөгийн эрх тэгш сонгууль нь социалист ардчилсан улс төрийг хөгжүүлэхэд алс хэтийн ач холбогдолтой юм

CRI       (GMT+08:00) 2012-03-08 17:14:30

  Бээжинд чуулж байгаа 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган бол энэ удаагийн сонгуулийн БХАТИХ-ын эцсийн удаагийн жил тутмын ээлжит чуулган юм. Дараагийн удаагийн тухайлбал 12-р сонгуулийн БХАТИХ-ын сонгууль нь Хятадын шинээр өөрчлөлт оруулсан "Сонгуулийн хуул"-ийн дагуу, анх удаагаа хот хөдөөгийн адил тооны хүн амын харьцлын журмын дагуу анх удаа сонгууль явуулах болно. 12-р сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгч нарыг амжилттай сонгон гаргахыг батлахын төлөө, энэ удаагийн жил тутмын чуулганаар БХАТИХ-ын төлөөлөгчдийг сонгох асуудлаар шийдвэр баталж, "хүн болгон эрх тэгш, бүс нутгууд эрх тэгш, үндэстнүүд эрх тэгш" гэх ардчилсан хүсэл эрмэлзлийг бүрэн тусгах болно.

  1953 онд боловсруулан тогтоосон Хятадын хамгийн анхны сонгуулийн хууль нь хөдөө нутаг болон хот суурины төлөөлөгч бүрийн төлөөлөх хүн амын тоог зөрөөтэй байлгахаар тогтоож, түүнээс дараах олон удаагийн өөрчлөлтөөр дамжин, шат бүрийн захиргааны ардын төлөөлөгчдийн сонгуульд оролцох харьцлыг 4:1 болгохоор шийдсэн байна. 4:1 гэдэг нь анхан шатны 4 иргэдийн төлөөлөх эрх нь хот суурингийн 1 иргэний төлөөлөх эрхтэй тэнцэх гэсэн утгатай.

     Энэ тухай Бээжин Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийн профессор Жан Чяньфань хэлэхдээ: "Хятадын хөдөө нутгийн иргэдийн сонгуулийн эрхийг хот суурингийн иргэдийн ¼ болгосон сонгуулийн механизмаар дамжин сонгогдсон ардын төлөөлөгч нь бүхий л Хятад орны олонх тооны хүмүүсийн эрх ашгийг төлөөлж чадна гэхэд хэцүү. Яриангүй сүүлийн жилүүдэд бид энэхүү асуудлаар зарим үзэл танилтын тохируулга хийсэн хэдий ч, хот хөдөөгийн хоорондох сонгуулийн эрхийн харьцлыг тэгш болгохгүй л юм бол, асуудлыг бүрмөсөн шийдэж чадахгүй мөртөө манай хууль тогтоомж, төрийн бодлого, ардын төлөөлөгч, БХАТИХ зэрэг нь тариачдыг оролцуулсан олонх иргэдийнхээ бодит ашиг сонирхлыг жинхэнэ төлөөлж чадахгүй юм" гэжээ.

  Хятадын Ардын Их Сургуулийн Олон нийтийн удирдлагын ухааны дээд сургуулийн Олон нийтийн бодлого болон аюулгүйн судалгааны газрын профессор Мао Шөүлүнгийн үзэж байгаагаар, сонгуулийн шинэ хууль нь хүн болгон эрх тэгш байх зарчмыг бүрэн халуулсан байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ: "Өнөө, хот хөдөөгийн сонгуулийн харьцлыг эрх тэгш болгосон нь Хятад улс өнөөгийн хүн амын бүтцийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Үзэл баримтлалын талаар, энэ нь сонгуульд хүн болгон эрх тэгш, хүн нэг бүр, нэг удаа саналаа өгөх тогтолцооны зарчимд нийцэж буй. Тийм болохоор энэхүү өөрчлөлт оруулсан хууль нь бодит асуудлыг зохицуулах төдийгүй, мөн зарчмын асуудал, тэр тусмаа тогтолцооны хувьд нэг хүн нэг санал өгөхийг биелүүлжээ. Ингэж хууль дүрэмд өөрчлөлт оруулахаар дамжин үндэсний ардын төлөөлөгчдийн их хурлыг нэн өргөн олон ард түмнийг төлөөлөх болгож байна" гэжээ.

  Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Улс төрийн судалгааны газрын дэд профессор Фэн Юейгийн үзэж байгаагаар, эдгээр зарчмаар дамжин үндэстнүүд, бүс нутгуудын эрх ашгийг нэн сайн тусгаж чадах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Хэрвээ хүн болгон эрх тэгш байхыг бүрэн баталж чадвал, зарим нэг салбарын хүн амын эзлэх харьцал нэлээд их байдгийн хувьд, тэд улс орны улс төрийн амьдралд нэлээд их үг хэлэх эрхтэй болох болно. Гэвч ингэж хийх нь голч биш юм. Тийм болохоор бид үндэстнүүд эрх тэгш, бүс нутгууд эрх тэгш байх зэрэг зарчмыг хэрэгжүүлж бүхий л үндэстнүүд, бүс нутгуудын эрх ашгийг харгалзсан юм. Манай орны ардын төлөөлөгчдийн тогтолцоо нь ерөнхийлсөн хамт олны эрх ашиг, санал санаачилгаар зөвшилцөл хийж, шийдвэрт бодлого тогтоох механизм болох юм. Иймэрхүү арга барилаар дамжин үндэстнүүд, бүс нутгуудын эрх ашгийг тусгаж чадах болно" гэжээ.

  Хот хөдөөгийн сонгуулийн харьцлыг тэгш болгож ардын төлөөлөгчийг сонгох нь хүн болгон эрх тэгш байхыг биелүүлж, Хятадын онцлогтой социализмын сонгуулийн дүрмийг улам боловсронгуй болгон хөгжүүлж байгааг харуулж байна. Энэ нь мөн ард түмэн улс орныхоо үйл хэрэгт эзэн мэдэхийг баталгаажуулж, улс үндэсний засгийн эрхийн байгуулалтыг эрчимжүүлж, Хятадын онцлогтой социализмын тогтолцооны давуу талыг бүрэн харуулж, нийгмийн олон талын оюун ухаан, хүчин чадавхыг нягтруулж, нийгмийн эвсэг зохицонгуй байдлыг ахиулан, нааштай бөгөөд алс хэтийн үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юм.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе