• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хүний эрхийг хүндэтгэн, баталгаажуулах"-ыг эрүүгийн заргын хуульд бичин оруулах нь Хятадын хүний эрхийн ажил үйлсийн их дэвшил болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-09 17:03:34
            Бээжинд чуулж байгаа Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын чуулган 3-р сарын 8-нд "Эрүүгийн заргын хууль"-д өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцжээ. Энэ удаа чуулганд хянан хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн "Эрүүгийн заргын хууль"-д өөрчлөлт оруулах төслийн ерөнхий заалтад "хүний эрхийг хүндэтгэж, баталгаажуулах"-ыг тодорхой бичин оруулсан бөгөөд энэхүү үзэл баримтлалыг заргалдах, мөрдөн байцаах, хэрэг нэхэмжлэх, шүүх зэрэг талуудад туушлуулах болно. Бүх Хятадын олон газраас ирсэн 2000 гаруй АТИХ-ын төлөөлөгч АТИХ-ын Байнгын хорооны хийсэн өөрчлөлтийн тухай тодорхойлолтыг сонсож, зурвас зурвасаар хянан хэлэлцсэн байна. Эрүүгийн заргын хуульд өөрчлөлт оруулах нь Хятадын хуулийн тогтолцоо улам боловсронгуй болж, Хятадын хүний эрхийн ажил үйлст их дэвшил гарахыг харуулж байна гэж төлөөлөгчид болон хүний эрхийн асуудлаарх мэргэжилтнүүд үзэж байна.

         Энэ удаагийн чуулганд оролцож байгаа Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч, Хятадын  Нийгмийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч хатагтай Ү Янь хэлэхдээ: Хятадын хүний эрхийн ажил үйлс нь эдийн засаг,  нийгмийн хөгжилтэй нягт холбоотой юм. 

            Хятадын хүний эрхийн ажил үйлсийн хөгжил нь Хятад улс байгуулагдсаныг тунхагласнаас хойш алхам алхмаар эмх журамтай, үр дүнтэй ахиж, хүний эрхийн ажил төрлийн хөгжлийн түвшин чансаа болон шалгуур нь эдийн засаг, нийгмийн хөгжилтэй зэрэг ахисан байна. Идэж өмсөхөө хангаснаас аваад чинээлэг амьдралтай болтол, хүний эрх ч адил бус агуулгатай, бид ч адил бус хэлбэрээр илтгэдэг. Тухайлбал: улс байгуулагдахын үед одоогийн шиг өвөрмөц хэлбэрээр илтгэдэггүй, амьдралын түвшин дээшилж, идэж уухтай болсноос хойш, улам илүү хөөцөлдөх юмтай болж, бидний шалгуур ч түүнийг дагалдан дээшлэв гэж хатагтай Ү Янь хэлжээ.   

            21-р зуунд орсноос хойш Хятадын хүний эрхийн ажил үйлс шинэ шатанд гарлаа. "Хүний эрхийг хүндэтгэж, баталгаажуулах"-ыг 2004 оны үндсэн хуульд, 2007 оны "Өмчийн эрхийн хууль"-д тус тус бичин оруулж, 2012 оны эрүүгийн заргын хуульд бичин оруулахаар болсон нь Хятадын иргэдийн амь нас, эд хөрөнгө, эрх чөлөө нааштай, үр ашигтай баталгаажиж, Хятадын хүний эрхийг батлах хуулийн тогтолцоог улам боловсронгуй болгож байна. Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч, Хятадын Ардын их сургуулийн дэд захирал Ван Ли Мин хэлэхдээ:      

           19-р зууны эхээрх хүний эрхийн үзэл баримтал бол эд хөрөнгө, амь нас, эрх чөлөө зэрэг 3 том үндсэн хүний эрх болно. Хятадын хууль тогтоомж нь хүний эрхийг баталгаажуулах талаар олон чухал ажил хийж, 2007 онд өмчийн эрхийн хууль гаргаж, иргэдийн эд хөрөнгийн үндсэн эрхийг хамгаалсан. Энэ удаа эрүүгийн заргын хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн амь нас, эрх чөлөөг баталгаажуулж байна. Иймээс өмчийн эрхийн хууль тогтоосноос аваад эрүүгийн заргын хуульд өөрчлөлт оруулж байгаа нь бүр иргэдийн үндсэн эрхийг баталгаажуулахтай холбоотой юм гэжээ.     

            Хятад улс бол 1 тэрбум 300 сая хүн амтай хөгжиж байгаа том орон, хөгжлөөр тутмаг, хөгжил тэнцвэргүйгээс болж, Хятадын хүний эрхийн байдалд өрсөлдөөн сорилтууд тулгарч байгаа. Хятад улсын орлогч дарга Ши Жиньпингийн 2-р сард Америкт айлчилсан үеэр хэлсэн  шиг, хүний эрх  зөвхөн улам сайн гэж байхаас биш хамгийн сайн гэж байхгүй юм. Хятадын засгийн газар үндэснийхээ байдлыг үндэслэн, хүний төлөө байж, иргэдийн эрэлт хүсэлт, шаардлагыг сэтгэлдээ тогтоож, бодитой, үр ашигтай бодлогын арга хэмжээнүүд авч, нийгмийн шударга, эвсэг зохицонгуй байдлыг түлхүү ахиулж, Хятадын хүний эрхийн ажил үйлсийг байнга шинэ ахицтай болохыг ахиулах болно. /Баясгалан орчуулав /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе