• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2011 онд Хятадын хөдөөгийн эдийн засаг хөгжив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-09 16:58:09

    ХОУР-гийн мэдээ: Хятадын ХААЯ-ны сайд Хань Чанфү 9-ний өдөр хэлэхдээ, 2011 онд Хятадын үр тарианы нийт ургац болон тариачдын хүн тутмын цэвэр орлого нь найман жил дараалан нэмэгдэж, хөдөө аж ахуй, хөдөө тосгонд хөгжлийн сайн хандлагатай болж байна гэжээ.

    11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр Хань Чанфү хэлэхдээ, 2011 онд Хятадын үр тарианы нийт ургац 571 тэрбум 210 сая килограммд хүрч, хагас зууны турш анх удаа найман жил дараалан ургац нэмэгдэж байгаа юм. Бүх Хятадын тариачдын хүн тутмын дундаж цэвэр орлого 6977 юаньд хүрч, мөн найман жил дараалан өссөн байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе