• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын онцлог бүхий социализмын хуулийн системийг төгөлдөржүүлэх хэрэгтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-03-09 17:25:00

       Хятад Улсын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ү Бангүө 9-ний өдөр АТИХ-ын жил тутмын ээлжит чуулганд ажлын тайландаа хэлэхдээ, энэ жилээс хууль тогтоох ажлыг эрчимжүүлэн сайжруулж, Хятадын онцлог бүхий социализмын хуулийн системийг төгөлдөржүүлэн, эдийн засаг нийгмийн хөгжлийн бодит шаардлагад зохицуулж, хууль тогтоох ажлуудыг нэгдэлтэй төсөвлөн, хууль тогтоох ажлын чанарыг батлах хэрэгтэй гэжээ.

       Тэрээр заахдаа, энэ жил нийгмийн хүрээн дэх хууль тогтоох ажлыг түлхэн ахиулж, эдийн засгийн хүрээн дэх хууль тогтоох ажлыг төгөлдөржүүлэн, соёлын хууль тогтоолын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй. Мөн оюуны эрүүл мэндийн хууль, хилээр нэвтрэх ажлыг удирдах хууль, цэргийн даатгалын хуулийн төсөл болон иргэдийн заргын хуулийг боловсруулах төсөл зэргийг хянан хэлэлцэж, настайчуудын эрхийг хамгаалах хууль, хөдөлмөрийн гэрээний хууль, газар шороог удирдан хамаарах хууль, байгаль орчныг хамгаалах хууль, үнэт цаасны хөрөнгө оруулах сангийн хууль зэрэг хуульд өөрчлөлт оруулах, олон нийтийн номын сангийн хуулийг судалж боловсруулах, интернет сүлжээний механизмыг сайжруулан, нийтийн ашиг сонирхол болон үндэсний мэдээллийн аюулгүй байхыг баталгаажуулах хэрэгтэй гэсэн байна.

       Сурвалжид тэмдэглэхдээ, өнгөрсөн жилд, БХАТИХ-ын байнгын хороо нийт 24 хуулийг хянан хэлэлцэж, хувийн олз ашгийн татварын хууль, ажлын дунд гэмтэл авахаас сэргийлэх хууль, засаг захиргааны албадлагын хууль зэрэг цуврал хууль дүрмийг боловсруулан, эрүүгийн заргын хуулийн төсөл зэргийг энэ удаагийн БХАТИХ-ын хэлэлцэх хөтөлбөрт оруулсан байна. \ Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе