|
|
||
Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө 9-ний өдөр Бүх Хятадын АТИХ-ын ээлжит чуулганд ажлаа тайлагнах үед хэлэхдээ, Хятадын үйл хэргийг сайн хийхийн төлөө Хятадын бодит байдалд үндэслэн Хятадын ард түмэн өөрийн хүчинд түшиглэн Хятадын онцлогт тохирсон хөгжлийн замаар замнах хэрэгтэй гэжээ.
Ү Бангүө хэлэхдээ, Ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоо бол Хятадын улс төрийн үндсэн тогтолцоо болно, АТИХ-ын тогтолцоог оролцуулсан Хятадын онцлогтой социализмын тогтолцоо бол Хятадын хөгжил дэвшлийн үндсэн тогтолцооны баталгаа мөн. Эрхэмлэн нандигнаж, урт хугацаагаар баримтлах хэрэгтэй. АТИХ-ын тогтолцооны үндсэн шинж чанарыг гүнзгий ойлгож, барууны капиталист орны улс төрийн тогтолцоо хоорондын үндсэн ялгааг бүрэн танин мэдэх хэрэгтэй. Улс орны бүхий л эрх мэдэл ард түмэнд гэдэг тогтолцооны давуулаг талыг бадруулж, ард олны шат бүрийн ардын төлөөлөгчөөр дамжуулан улс орноо удирдах эрхийг баталгаажуулж, ард түмнийг дайчлан улс орны эзэн хүний хувиар өөрчлөлт шинэчлэлт болон социалист орчин үеийн байгуулалтад оролцуулан, ард олны язгуур ашиг сонирхлыг хамгаалан хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.\Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |