|
|
||
Өнгөрсөн жилийн 3-р сард Японд Фукушимагийн цөмийн цахилгаан станцын осол гарснаас хойш Хятад улс шинэ цөмийн цахилгаан станц байгуулах зөвшөөрөл болон байгуулалтыг зогсоосон юм. Ван Бин Хуа сэтгүүлчийн холбогдох асуултад хариулахдаа, Фукушимагийн ослоос хойш Хятад улс байгуулж байгаа болон ашиглалтад байгаа цөмийн цахилгаан станц, цөмийн барилга байгууламжид бүх талын аюулгүйн шалгалт хийсэн юм. Өнөө шалгалтын ажил дуусаад байна. 14 талын өөрчлөн засах шаардлагатай асуудал илрүүлж, өнөө зарим асуудлыг нь бүрэн шийдсэн буюу шийдэж байна. Бас зарим төлөвлөгөөг гурван жилд багтаан зохицуулах гэж байгаа гэжээ.
Хятад улс эх газартаа цөмийн эрчим хүч хөгжүүлэх маргааны талаар хариулт өглөө. Тэр хэлэхдээ, Хятадын эх газарт ялангуяа Хятадын төв бүс нутаг эрчим хүч дутагдаж, зах зээлийн эрэлт хэрэгцээ маш их байгаа, эрчим хүчний бүтэц зохисгүй байгаа тул цөмийн цахилгаан станц барьснаар цахилгааны эрэлт хэрэгцээг хангах шаадрлагатай байна гэлээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |