• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ойжуулан зүлэгжүүлсэн талбай хүн тутамд 11.18 кв.м ноогдож байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-03-11 17:02:13

      Хятадын цэцэрлэгжүүлэх хорооны тамгын газрын 11-ний өдөр нийтэлсэн "2011 оны Хятадын ойжуулан зүлэгжүүлэх ажлын тайлан"-д дурдсанаар, 2011 онд Хятадын ойжуулан зүлэгжүүлсэн талбай хотуудын оршин суугч тутамд дунджаар 11.18 кв.м ноогдож, өнгөрсөн оныхоос 0.52 кв.м-ээр нэмэгджээ.

      Тайланд тэмдэглэхдээ, ойжуулан зүлэгжүүлэх ажиллагааг гүнзгий өрнүүлснээр, хүрээлэн буй орчныг сайжруулахад хүчтэй түлхэц болсон юм. Хот суурины ногоон талбайг нэмэгдүүлэх, шинэ дүүргийг ойжуулан цэцэрлэгжүүлэх, хотын эргэн тойрны ойжуулалтыг тэлэх зэрэг олон арга хэлбэрээр хотын ойжуулалтын ажиллагааг түргэтгэсэн байна. Чанар стандартын дагуу хотын ойжуулалтыг ихээр өрнүүлэх нь хотуудын хүрээлэн буй орчныг сайжруулах чухал арга хэлбэр болсон байна.

      2011 онд Хятадын хотуудын ойжуулалтын талбай 1 сая 612 мянган га-д хүрч, өнгөрсөн оныхоос 118 мянган га-гаар нэмэгджээ. Хятадын хотуудын ойжуулсан болон зүлэгжүүлсэн талбай нь тус тус 38.62% болон 34.47%-д хүрчээ. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе