• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс 12-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд зуун пуужингаар зуун дагуул хөөргөнө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-11 15:39:47
    БХАТИХ-ын депутат, Хятадын сансрын техникийн корпорацийн дэд ерөнхий захирал Жан Жянь Хэн саяхан хэлэхдээ, Хятадын сансрын ажил үйлс түргэн хөгжлийн цаг үедээ орсон, 12-р таван жилийн хугацаанд жил бүр 20 орчим удаа сансрын хөөргөлт хийнэ гэжээ.

    Эх сурвалжаас үзвэл, 2011 онд Чан Жэн цуврал зөөгч пуужингуудаар 19 удаа сансрын аппарат болон Шэнь Жөү сансрын хөлгийг хөөргөсөн юм. Орос өнгөрсөн жил 36 удаа, Америк 18 удаа хөөргөсөнтэй харьцуулбал Хятад улс хөөргөлтийн тоогоороо 2-р байранд орж, 12-р таван жилийн гараагаа амжилттай эхэллээ.

    Жан Жянь Хэн танилцуулж хэлэхдээ, 12-р таван жилийн хугацаанд сансрын шинжлэх ухаан техникийн корпораци зуун зөөгч пуужингаар зуун дагуулыг хөөргөж тогтвортой ажиллуулж, жилд дунджаар 20 орчим удаа хөөргөлт хийх ба ийм олон хөөргөлтийн болон нислэгийн туршилт нь урьд байгаагүй сорилтыг дагуулна. Зөвхөн 2012 онд 21 удаагийн зөөгч пуужин хөөргөлтөөр 30 дагуулыг хөөргөх болно. Харин "Шэнь Жөү 9" хөлгийг 6-9-р сард анх удаа нисэгчтэй сансрын хөлгийн холболт хийх юм гэжээ.   /Баатарорчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе