• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цэвэр агаарын үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийг Хятад улс даруй хэрэгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-11 17:12:18
    УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны хүн ам, эх баялаг байгаль орчны хорооны орлогч дарга Ван Юй Чин 10-ны өдөр хэлэхдээ, Хятад улс олон улсын туршлагаас харгалзан,дотоодын бодит байдалд үндэслэн цэвэр агаарын үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ гэжээ.

    Ван Юй Чин УТЗЗ-ын 11-дэх сонгуулийн БХХ-ны 5-р чуулганы гуравдугаар бүгд хурал дээр ингэж илэрхийлсэн юм. Шинжлэх ухаан техникийн дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөний явцад агаар мандлын бохирдлоос сэргийлэх тусгай төсөл хэрэгжүүлж, олон улсын стандартад нийцсэн шинэ баримжаа тогтоож, PM 2.5-ыг хэмжин шалгах, тоо баримтыг нь цаг алдалгүй мэдээлэх болж, агаар мандлын бохирдлоос сэргийлэх шинжлэх ухаан техникийн тусгай төсөл гаргана гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, авто машины бохир утааг хязгаарлах нэн чанга стандарт тогтоож, стандартад нийцсэн шатахууныг түлхүү үйлдвэрлэж, том дунд хотууд түргэн шуурхай, бохирдол багатай, зорчиход тааламжтай нийтийн тээврийн системийг байгуулж, агаар мандлын бохирдлоос сэргийлэх нэгдсэн хяналтыг ахиулж, бүс нутгаар нэгж болгосон нэгдмэл тохижилт , хяналт шалгалт, үнэлгээний механизм тогтоох хэрэгтэй гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе