• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр чуулганд оролцсон цөөнх үндэстний хүлээн авалт боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-03-11 17:55:25

        ХКН-ын төв хорооны нэгдмэл фронтын хэлтэс, бүх Хятадын АТИХ-ын үндэстний зөвлөл, Үндэстний хэрэг эрхлэх үндэсний хороо, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны үндэстэн болон шашны зөвлөл 10-ны орой Бээжинд Ардын их хурлын ордонд хүлээн авалт зохион байгуулж, Хү Жиньтао, У Бангөү, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жинпин, Ли Кэчян, Хэ Гөчян, Жоу Юн Кан нарын зэрэг нам төрийн удирдагчид, 11-дэхь сонгуулийн БХАТИХ-ын 5 дахь чуулган ба УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны 11 дэх удаагийн 5-р хуралд оролцсон үндэсний цөөнхийн төлөөлөгчидтэй нэгэн дор хуран цугларч, хоёр чуулган амжилттай болсныг тэмдэглэж, улс орон мандан хөгжиж, 56 үндэстэн эв санаа нэгдэн, хамтаар өрнөн хөгжих гэгээн ирээдүйн талаар ярилцжээ.

       Ёслолын хөгжмийн аянд Хү Жиньтао зэрэг нам төрийн удирдагчид үндэстний хувцас заслаар гоёсон төлөөлөгчидтэй гар барилцан, амар мэндээ мэдэлцлээ.

       У Бангөү, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жинпин, Ли Кэчян, Хэ Гөчян, Жоу Юн Кан нарын зэрэг удирдагчид үндэстний цөөнхийн төлөөлөгчид, депутаттай ярилцаж, үүрэг хариуцлагаа хянамгай сайн биелүүлэхийг найдаж, мөн үндэстнүүдийн ард түмний санал бодол, хүсэл шаардлагыг идэвхтэй тусгаж, нам засгийн газрын анхаарал халамжийг ард түмэнд дамжуулж, эв санаагаар олон түмнийг дайчлан дагуулж, нутаг орноо улам сайхан, улс орноо улам баян хүчирхэг болгон бүтээн байгуулахыг найджээ.

       Хүлээн авалтыг бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Исмайль Теливалд даргалан явууллаа. УТЗЗ-ын бүх Хятадын хорооны орлогч дарга, ХКН-ын төв хорооны нэгдмэл фронтын хэлтсийн дарга Дү Чинлинь үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд үндэстний цөөнхийн бүс нутгийн эдийн засаг хурдтай хөгжиж, нийгэм соёлын салбар ч хурдтай хөгжиж, ард иргэд үр өгөөжөө ихээр хүртсэн үе юм. "Үндэстнүүд хамтаар тэмцэж, хамтаар урагшлах" уриан дор сайтар уялдан ажиллавал үндэстнүүд эв санаа нэгтэй урагшлан дэвших ажилд бат бэх суурь тавьж чадах бөгөөд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахад хамгийн найдвартай түшиг тулгуур болно. Бид Хү Жиньтаогийн удирдсан ХКН-ын удирдлага дор, дуугарвал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй тэмцэн, үндэстний цөөнхийн бүс нутгийн хөгжил ба үндэстнүүдийн эв санаа нэгтэй, урагшлан дэвшсэн шинэ түүхийн хуудсыг хамтаар бичиж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах талаар шинэ амжилт гаргаж, шилдэг амжилтаар ХКН-гийн 18-р их хурлыг угтахыг хүсэж байна гэжээ. \орчуулсан Алтанхуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе