• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засгийн цогцод "дөрвөн талаар" үйлчилнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-12 15:43:37

      Эдийн засгийн цогцод Хятадын банкны салбар хэрхэн үр дүнтэй үйлчлэх талаар УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Банкны хяналт удирдлагын хорооны даргын туслах Янь Чинминь хэлэхдээ, ихэвчлэн "дөрвөн талаар дорвитой үйлчлэх" явдлыг сайтар биелүүлэх ёстой.Уламжлалт салбарыг шинэчлэн өөрчлөхөд үйлчлэх, шинжлэх ухаан техникийн талаар шинийг санаачлахад эрчимтэй үйлчлэх, эдийн засгийн цогцын шинэ хөгжлийн дагуу үйлчлэх болон банкны салбарын ажиллагааны арга хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэх зэрэг болно гэжээ.

      Янь Чинминь хэлэхдээ, үйлдвэрийг өөрчлөн сайжруулахад банкны оролцоо их юм. Нэг талаар, зээлийн үйлчилгээний чанар чансааг дээшлүүлж, уламжлалт салбарыг өөрчлөн шинэчлэхэд зохих хэмжээний зээл олгоно. Нөгөө талаар, хоцрогдсон үйлдвэрлэлийг дорвитой халж, үйлдвэрлэлийн бүтцийг түргэн сайжруулж, эдийн засгийн цогцод банк санхүүгийн үр ашигтай, хямд үйлчилгээ хангана гэжээ.

      Янь Чинминь хэлэхдээ, банкнууд шинжлэх ухаан техникийн шинийг санаачилсан аж ахуйн нэгжид зээл олгож, иймэрхүү бичил аж ахуйн нэгжийг дорвитой дэмжиж, тэдэнд итгэмжийн бус зээл олгоно гэжээ.

      Янь Чинминь хэлэхдээ, банк санхүүгийн салбар хөгжлийн арга хэлбэрээ түргэн өөрчлөж, тасралтгүй шинийг санаачлан, эдийн засгийн цогцын шаардлагын дагуу үйлчилгээний арга хэлбэр, механизм болон бүтээгдэхүүнийг үүдэх хэрэгтэй гэжээ.\Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе