• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2011 онд оюуны өмчтэй холбоотой 66 мянган хэргийг шүүн шийдвэрлэжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-12 09:45:49

          Хятадын Ардын Дээд Шүүхийн дарга Ван Шэнжюнь 11-ний өдөр 11 дэх удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганд ажлын тайлан хийхдээ, 2011 онд бүх шатлалын шүүхүүд оюуны өмчтэй холбоотой нийт 66 мянган хэргийг эхний удаагийн шүүн таслалтаар эцслэн шийдсэн байна. Энэ нь 2010 оныхоос 37.7 хувиар дээшилсэн байна гэлээ.

          Соёлы их хөгжил цэцэглэлтийг ахиулахын тулд, Ардын Дээд Шүүх 2011 онд соёлын шинийг санаачлагчдын эрх ашгийн хамгаалал болон шинжлэх ухаан техникийн ололт амжилтын хамгаалахыг эрчимжүүлэх зэрэг 30 төрлийн арга хэмжээг боловсруулан гаргаж, шатлал бүрийн шүүхийн үйл ажиллагааг удирдан оюуны өмчийн эрхийн эрх зүйн хамгаалалтын эрч хүчийг нэмэгдүүлсэн юм. Оюуны өмчийн эрхэнд халдсан, хуурамч, чанар муутай бараа бүтээгдхүүн үйлдвэрлэж борлуулахтай тэмцэх тусгай үйл ажиллагаануудыг идэвхтэй зохион явуулсан байна.

         Үүнээс гадна, 2011 онд Ардын Дээд Шүүх мөн оюуны өмчийн эрхийн салбар дахь хууль зүйн өөрчлөлтийн ажлыг дорвитой өрнүүлсэн байна. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе