• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юаний ханшийг бүрдүүлэх тогтолцоог зах зээлийн болгох өөрчлөлт хийнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-12 15:23:43

        Хятадын ардын банкны дэд захирал бөгөөд гадаад валютыг удирдах үндэсний ерөнхий газрын дарга И Ган 12-ны өдөр хэлэхдээ, Хятад улс дотоод хэрэглээг өргөтгөх, бүтцийн зохицуулалт хийх, ашгийг багасгах, тэнцвэртэй байлгахыг ахиулах чиглэл хандлагыг баримтлах бөгөөд юанийн ханшийг бүрэлдүүлэх тогтолцоог зах зээлийн болгож өөрчлөх, үүнд зах зээлийн эрэлт хангамжийн харилцаагаар улам их үүрэг гүйцэтгүүлэхийг баримтлах болно гэжээ.

       И Ган 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы хэвлэлийн төвийн хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, Хятад улс сүүлийн жилүүдэд, ашгийг багасгах, тэнцвэртэй байдлыг ахиулах, дотоод хэрэглээг өргөтгөх, бүтцийн зохицуулалт хийх талаар тодорхой амжилт олсон. Хойшдоо юанийн ханшийг бүрэлдүүлэх тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгон, юанийн ханшны 2 чиглэлээр харилцан үелзэх харимхай чанарыг эрчимжүүлнэ гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе