• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ардын дээд шүүх болон ардын дээд прокурорын газрын ажлын тайланг тус тус хянан хэлэлцэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-12 10:56:55

      11-дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган 11-ний үдээс хойш Ардын их хурлын ордонд 4 дэх бүгд хурлаа хуралдуулж, ардын дээд шүүхийн ажлын тайлан болон ардын дээд прокурорын газрын ажлын тайланг сонсож, хянан хэлэлцсэн байна.
 
      Хү Жиньтао, Ү Бангөү, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанцүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гөүчян, Жөү Юнкан нарын зэрэг хүмүүс хуралд оролцжээ.
  
      Ардын дээд шүүхийн дарга Ван Шэнжүнь 2011 оны ажлаа тайлагнасан байна. Ардын дээд шүүхийн 2012 оны ажлын талаар Ван Шэнжүнь хэлэхдээ, шүүн таслах үйл ажиллагааг хийх чадавхыг дээшлүүлж, эдийн засаг нийгмийн хөгжилд илүү ашигтай хуулиар баталгаажуулж, шүүхийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, өөрчлөлтийн үр дүнг ард иргэдэд үзүүлэх, үндсэн шатанд оршиж буй асуудлыг зохицуулж, ардын дээд шүүхийн үндсэн шатны байгуулалтын төвшинг тасралтгүй дээшлүүлэх, хянан шалгах тогтолцоог сайжруулж, шүүхийн шударга байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.

      Ардын дээд прокурорын газрын дарга Цао Жяньмин 2011 оны ажлаа тайлагнахын зэрэгцээ, 2012 онд прокурорын газар хянан байцаах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын эрч хүчийг нэмэгдүүлж, зарга хийх үйл ажиллагаан дах хуулийн хяналт шалгалтыг эрчимжүүлэн сайжруулах, прокурорын боловсон хүчний эгнээний байгуулалт болон үндсэн шатны дэд бүтцийн байгуулалтыг тал бүрээр эрчимжүүлэн, ардын хянан шалгалт, ардчиллын хянан шалгалт болон нийгмийн хянан шалгалтыг өөрийн ухамсраараа хүлээн авна гэжээ. \Рэнчинсоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе