• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын умард нутгийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн үр бүтээмжийн яармаг Улаанхад хотноо болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-12 17:43:40

        Сэтгүүлч Өвөр Монголын Улаанхад хотын ардын засгийн газраас мэдээлснээр, 2012 оны Улаанхадын Хятадын умард нутгийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн үр бүтээмжийн яармаг 29-ний өдөр Улаанхад хотноо зохиогдоно.

       Эх сурвалжид мэдээлснээр, энэ яармаг Өвөр Монголын Улаанхадын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн үндэсний хүрээлэн, Улаанхадын Тянь Хун цэцгийн зах, Сүн Шань дүүргийн Чуань Жялян тоног төхөөрөмжийн хүрээлэн зэрэг 3 талбайд явагдах юм. Яармагт голдуу хөдөө аж ахуйн шинэ дээд техникийн үр бүтээмжийн үзэсгэлэн, хөдөө аж ахуйн шинэ техник, шинэ төрөл , шинэ бүтээгдэхүүний үзэсгэлэн, шинжлэх ухаан техникийн форум, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурах, мэргэжилтнээс зөвлөгөө авах, цахим үзэсгэлэн, үзэсгэлэн аялал зэрэг хөтөлбөртэй. Тухай бүрд нь дотоод гадаадын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн академи, их дээд сургууль, аж ахуйн нэгжийн хэдэн зуугаад мэргэжилтэн, малчин тариачин оролцох болно.

       Хятадын умард нутгийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн үр бүтээмжийн яармагийг уг нь Өвөр Монголын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн үр бүтээмжийн яармаг гэдэг байлаа. Уг яармагийг Улаанхад хот 9 удаа зохион байгуулаад байна. Энэ жил Хятадын үндэсний шинжлэх ухаан техникийн яамны зөвшөөрлөөр үндэсний үзэсгэлэн болгон Хятадын умард нутгийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн үр бүтээмжийн яармаг гэж албан ёсоор нэрлэжээ. Уг яармагийг Хятадын үндэсний шинжлэх ухаан техникийн яам ба ӨМӨЗР-ны ардын засгийн газраас хамтран зохион байгуулж байна. \орчуулсан Алтанхуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе