|
|
||
Хоёр чуулганы үеэр Вэнь Жябао ерөнхий сайд засгийн газрын ажлын тайландаа онцолсон эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг хурдтай өөрчлөх, эдийн засгийн хөгжлийн чанар болон үр дүнг дээшлүүлэх, түүнчлэн 2012 оны эдийн засгийн өсөлтийн зорилтыг 7.5 хувь болгон бууруулах агуулгыг гадаадын хэвлэл ба мэргэжилтнүүд анхаарч, Хятадын эдийн засаг тогтвортой урагшилна гэдгийг онцолж байна.
"Орос-24" мэдээний телевизийн тоймчийн хэлснээр, Хятад өөрийн эдийн засгийн хөгжлийн чиглэлээ яг одоо өөрчилж байна. Өмнө нь тоог чухалчилдаг байсан бол одоо чанарыг, гадаад зах зээлд түшиглэдэг байснаа дотоод хэрэгцээг тэлэх тал рүү хөгжиж байна гэжээ.
НҮБ-ын нарийн бичгийн даргын орлогч Ноелин Хейзер хэлэхдээ, Хятадын эдийн засаг цаашид тогтвортой түргэн хөгжлөө хадгалж, Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхий дахины эдийн засгийн хөгжилд хөдөлгөх хүч болох юм. Хятад эдүгээ иргэний гэр бүлийн орлогыг нэмэгдүүлэх, баян хоосны ялгааг багасгахаар зорьж байна гэжээ. \орчуулсан Алтанхуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |