• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнгөрсөн жил Хятадын прокурорын байгууллага 18 мянган хээл хахуулийн хэргийг шүүн шийдвэрлэсэн байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-03-12 11:26:19

       Хятадын Ардын Прокуроын Газрын ажлын тайланд заахдаа, 2011 онд прокурорын байгууллага хээл хахууль идсэн зэрэг албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн гэмт хэргийг чанга шалгаж, хээл хахуулийн 18464 хэргийг байцаан илрүүлжээ. Эдгээр хээл хахуулийн хэрэгт сяниас дээших зэрэглэлийн нийт 2524 албан тушаалтан холбогдсон байна.

       Сүүлийн жилүүдэд прокурорын байгууллагын хээл хахуулийн хэргийг байцаан илрүүлэхдээ том хүнд хэргүүдийг байцаан илрүүлэхэд гол хүчээ тавьж иржээ. Мөн хүний эрх, хууль зүйн эрх, засаг захиргааны хууль хэрэгжүүлэх эрх, засаг захиргааны хянан зөвшөөрөх эрх зэргийг ашиглан хууль бусаар хээл хахууль авсан, хээл хахууль өгсөн хүнд ноцтой хэргийг голчлон шалган байцаасан байна.

       Тайланд тэмдэглэхдээ, прокурорын байгууллага эдгээр хээл хахуулийн хэргийг шуурхай шалган байцааж, хээл хахууль өгсөн 4217 хүнээс хуулийн дагуу эрүүгийн хариуцлага нэхэмжилжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеинйхээс 6.2%-иар нэмэгдсэн байна. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе