• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс энэ жил нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг ажиллагаанд оруулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-03-12 11:31:45

       12-ны өдөр нийтлэгдсэн "Ардын өдрийн сонин"-д БХАТИХ-ын төлөөлөгч, тэнгисийн цэргийн дэд командлагч Шү Хүнмэний хэлсэн үгээс иш татан тэмдэглэхдээ, одоо Хятадын нисэх онгоц тээгч хөлөг онгоцны туршилт тун амжилттай явагдаж байна, энэ жил зөөгч хөлөг онгоцыг ажиллуулах төлөвлөгөөтэй байна гэв.

       Түрүү жилийн 8-р сарын 10-ны өдөр, Хятадын анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг туршин аялуулж, 8-р сарын 14-ний үдээс өмнө буцан ирж, нийтдээ 5 хоног аялсан байна. Үүнээс хойш одоог хүртэл 3 удаа далайд туршилтын аялалыг хийж ирсэн байна.

       Хятадын АТИХ-ын төлөөлөгч, тэнгисийн цэргийн хойд тэнгисийн төв зөвлөлийн дарга Ван Дэнпин 11-ний өдөр сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Хятадын 3 сая км кв нутаг дэвсгэртэй тэнгисийн бүс нутагт нэгхэн нисэх онгоц тээгч хөлөг онгоц байдаг бөгөөд голчлон эрдэм шинжилгээний туршилт болон сургуулилтанд ашиглагддаг, Хятад улсын батлан хамгаалах бодлого өөрчлөгдөхгүй гэжээ. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе