• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хадгаламжийн нөөц мөнгөний хэмжээг тохируулах нь валютын бодлогын чанга сулыг харуулж чадахгүй гэлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-03-12 16:17:39

       Хятадын төв банк, Хятадын ардын банкны захирал Жөү Шяочуань 12-ний өдөр хэлэхдээ, хадгаламжийн нөөц мөнгөний хэмжээг тохируулах нь зах зээлийн хөдөлгөөнт чанарыг зохицуулах явдал мөн. Сүүлийн жилүүдэд, хадгаламжийн нөөц мөнгөний хэмжээний арга хэрэглүүрийг хэрэглэх нь гадаад валютын нөөцийн нэмэгдэл болон хорогдлоос үүссэн харгалдуулах шаардлагатай холбоотой болохоор ихэнх тохиолдолд хадгаламжийн нөөц мөнгөний хэмжээг тохируулах нь валютын бодлогын чанга сул байгааг харуулж чадахгүй гэсэн байна.

       Жөү Шяочуань мөн өдөр 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчийн асуултад дээрх хариултыг өгсөн байна. Тэрээр хэлэхдээ, хадгаламжийн нөөц мөнгөний хэмжээг бууруулснаар гаргасан хөрөнгө мөнгө нь улс ардын эдийн засгийн олон хүрээнд тархаж байна, өөрөө хэлбэл банканд улам өргөн гүйлгээний байдал болбол, өдөр тутмын зээлийн тархалтын байдлыг үндэслэн олон салбаруудад тарааж болно. Тиймээс нийтлэг чиг хандлага гэж байхгүй юм гэлээ.

       Тэрээр мөн хэлэхдээ, үнийн чанартай валютын бодлогын арга хэрэглүүрийг төв банк тун чухалчилсаар ирсэн юм. Сүүлийн жил гаруйн хугацаанд, хадгаламжийн үндсэн хүүгийн хэмжээг нийт 5 удаа нэмэгдүүлсэн нь ардын банкны үнийн чанартай арга хэрэглүүрийг үргэлж хэрэглэдэг гэдгийг харуулж байна. Гэтэл бодитоор хэрэгжүүлэх үед, олон талын хязгаарлалтыг харгалзах хэрэгтэй, учир нь эдийн засгийн даяарчлалын үед хөрөнгийн урсгалд үзүүлэх нөлөөг гол анхаарах хэрэгтэй байдаг гэлээ. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе