• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы ард түмэнд сайн сайхны ерөөл дэвшүүллээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-03-12 16:35:28

       3-р сарын 11-ний өдөр Японы Фукушимагийн их газар хөдлөлтийн нэг жилийн ой болж, Бээжинд УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны 11 дэх удаагийн 5-р хуралд оролцож буй УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын иргэдийн гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн дарга асан Чэнь Жүньсү сэтгүүлчийн асуултанд хариулах үеэр Японы ард түмэнд анхаарал халамж боломж мөн сайн сайхны ерөөл дэвшүүллээ.

       Тэрээр Японы ард түмэн газар хөдлөлт, цунами ба цацраг идэвхит бодис зэрэг гамшгийн нөлөөг даруй арилгаж, сэргээн босголтдоо амжилт олохыг хүслээ.

       Хятад Японы харилцаа хэвийн болсны 40 жилийн ой тохиож буй үеэр найрамдлын цуврал арга хэмжээ өрнүүлж, Японы ард түмэнд урам хайрлана гэж Чэнь Жүньсү илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, хүмүүн бидэнд хүнд хэцүү үед л нөхөрлөл хамгийн чухал байдаг. Хятад Японы найрамдлын арга хэмжээ бол хүндрэлтэй байгаа үед Японы ард түмэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх явдал юм. Хятад Японы харилцаа хэвийн болсны 40 жилийн ойг тэмдэглэн өрнүүлэх найрсаг харилцааны арга хэмжээ өргөн дэлгэр болохыг хүсэж байна гэжээ.

       Японы эх сурвалжид мэдээлснээр, 2012 оны 3-р сарйн 10-ны байдлаар, "3-р сарын 11" -ний их газар хөдлөлтөд нийт 15 мянга 854 хүн эндэж, 3155 хүн сураггүй болж, 340 гаруй мянган хүн арга буюу гэр орноосоо дайжжээ. \орчуулсан Алтанхуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе