• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АТИХ-ын депутат Хятадын соёлын хөгжилд анхаарал хандуулж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-03-12 17:31:10

Хятадын 12-р таван жилийн төлөвлөгөөний соёлтой холбоотой хэсэг нь "уламжлал ба шинийг уялдуулж, соёлын их хөгжлийн цэцэглэлтийг ахиулна" гэсэн гарчигтай байдаг. Хэрэг дээрээ энэ гарчигт Хятадын соёлын уламжлал залгамж халаагаа хийж чадахгүй байгаа болон шинийг үүдэх талаар хүчин мөхөсдөж байгаа асуудалд сэтгэл зовнисон байдал агуулагдаж байгаа юм. Соёл болон эдийн засгийн хөгжлийн тэнцвэргүй байдлаас бид ихийг алдаж байна. Оюун санааныхаа гэр орныг хэрхэн байгуулах, уламжлалаа хэрхэн хадгалж, шинийг хэрхэн үүдэх нь өнөө хуралдаж байгаа АТИХ-ын депутатуудын анхаарлын төвд ороод байна. 

         бид одоо идэх хоол, өмсөх хувцсаар дутахгүй болсон, соёл зугаа цэнгэл бол оюун санааны тэжээл. Бидэнд шинжлэх ухааны мэдлэг маш их хэрэгтэй байна.

         Энэ бол БХАТИХ-ын депутат, Хэ Нань мужийн Кай Фэн сяны кино үзүүлбэрийн компанийн захирал Гө Жянь Хуагийн хэлсэн үг. Тэрээр 38 жилийн турш тариачдад кино тавьж үзүүлэх ажил хийсэн, тариачдын шаардлагыг хамгийн их ойлгодог хүн. 2010 онд тэрээр "Хөдөө тосгонд шинжлэх ухаан боловсролын кино үзүүлбэрийг урагшлуулж, хөдөө аж ахуйн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулах тухай санал" дэвшүүлснийг орон нутгийн засгийн газар чухалчилж, сяны засгийн газар жил бүр 300 мянган юанийн оруулж, одоогоор тариачдад шинжлэх ухаан техникийн чиглэлийн 6000 гаруй кино үзүүлж, бас "Тулгар төрийг байгуулах их үйлс", "Нам байгуулах их үйлс" зэрэг том хэлбэрийн уран сайхны кино үзүүлжээ.

         Депутат Гө Жянь Хуагийн хүсэл эрмэлзэл анхан шатны ард олны сэтгэлийн уриаг харуулж байна. Эдийн засаг нийгэм түргэн хөгжиж, эд материалын түвшин ихээр дээшлэхийн хэрээр соёлыг улам их чухалчлах болж, ард олны соёлын хэрэгцээ шаардлага өндөрссөн байна. Өнөө Хятадын хот хөдөөгийн оршин суугчдын Энгелс үзүүлэлт 0.4% -аас доош болтол буурч, иргэдийн амьдрал оршин тогтнох, идэх хоол өмсөх хувцасны төлөө байснаа чинээлэг, тав тухтай амьдрал руу шилжиж, соёлын шаардлага тэсрэх хандлагатай байна. Ийм байдалд хэрхэн зохицох талаар Сычуань мужийн соёлын танхмын дарга Жэн Шяо Шиний үзэж байгаагаар, соёл болон иргэдийн амьжиргааг нягт уялдуулж, соёлын нэн олон бүтээгдэхүүнийг анхан шатанд хүргэх ёстой гэжээ.

         өнөөгийн манай эдийн засаг нийгэмд хоёр үг маш их хэрэглэгддэг болсон. нэг нь иргэдийн амьжиргаа, нөгөө нь соёл. Соёл болон иргэдийн амьжиргаа нийлээд ирэхээр манай нийгмийн соёлд тавих анхаарал нэмэгдэж байна. Хэдэн сонгуулийн АТИХ-ын депутат нар бүгд иргэдийн амьжиргаанд анхаарал тавьдаг байсан. Гэвч ойрын хэдэн жил АТИХ оюун санааны амьдралыг иргэдийн амьжиргааны хүрээнд багтаах хэрэгтэй гэдэг хүчтэй дохио өгсөөр байна гэжээ.

         Ард иргэдэд хэрхэн соёлын үйлчилгээ үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнийг хамгийн хэрэгцээтэй хүнд нь хүргэж өгөх талаар АТИХ-ын депутат нар маш сайхан санал санаачлага дэвшүүллээ. Хубэй мужийн Дуурийн театрын төрийн нэгдүгээр зэргийн жүжигчин, депутат Лю Дань Ли хэлэхдээ, бид анхан шатанд очиход хөдөө эзгүй хоцорсон хөгшид хүүхэд их олон байдаг. Тэдний амьдрал маш ядуу, тасалбар авах мөнгөгүй тул бид дунд орж тоглодог. Аж ахуйн нэгжүүд бидэнтэй хамтран ажиллаж, буянтай ажил хийж,засгийн газартай хамтран ард олонд тустай тоглолтууд илүүхэн гаргаж, тэдэнд их ашиг хүртээхийг уриалж байна гэжээ.

         Депутат Жэн Шяо Шин хэлэхдээ, өнөө Хятадын соёлын хөгжлийн зөрөө, бэрхшээлтэй асуудлууд хөдөө нутагт байна. ийм учраас соёлын ажлын гол анхаарлыг хөдөө тосгонд тавих хэрэгтэй. гэвч хөдөө нутагт оршиж байгаа хамгийн том бэрхшээлт асуудал бол анхан шатны соёлын байгуулалтад хүн хүч хүрэлцэхгүй, чадвар хүрэлцэхгүй асуудал оршиж байна. ХКН-ын 17-дах удаагийн 6-р бүгд хурал соёлыг ихээр хөгжүүлж цэцэглүүлэх хэрэгтэй гэдэг соёлоор улс орноо хүчирхэгжүүлэх стратеги дэвшүүллээ. Соёлыг хөгжүүлж цэцэглүүлэх улс төрийн орчин нөхцөлд хувиралт гарч байна. Депутат Жэн Шяо Шин цохон тэмдэглэхдээ, соёлын байгуулалт нь алиалагчийн дүрд тоглож, нүдний өмнөхөө л харж болохгүй, бодит байдал, амьдрал, ард түмэнд ойртох ёстой гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе