• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын олон улсын монгол эмнэлэг 4-р сард нээгдэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-13 15:57:00

      Саяхан сурвалжлагч ӨМӨЗР-ы Эрүүл мэндийн танхмаас мэдээлснээр, Өвөр Монголын олон улсын монгол эмнэлэг 2012 оны 4-р сараас ажлаа эхлэх юм байна.

      2006 онд ӨМӨЗР-ы засгийн газар олон улсын монгол эмнэлэг байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд ардын амьжиргааны 10 том төслийн нэгд оруулжээ. 2008 онд барилгын ажлаа албан ёсоор эхлүүлж, 3 жил гаруйн бүтээн байгуулалтаар өнөөгийн хэвийн ажиллах хэмжээнд хүрчээ.

      Уг эмнэлэг ашиглалтад орсноор, эмчилгээ, судалгаа, клиник, сургалт, урьдчилан сэргийлэх, эрүүлийг хамгаалах, эм бэлдмэл үйлдвэрлэх зэргийг хослуулсан орчин үеийн 3-р зэрэглэлийн нэгдсэн монгол эмнэлэг болох юм. Тус эмнэлэг 600 ортой ба 750 өвчтөн хүлээн авах хүчин чадалтай, барилгын нийт талбай 54 мянган кв.м ба дотроо үзлэг, түргэн тусламж, тасгийн эмчилгээ, сувилгаа, эм бэлдмэл үйлдвэрлэх зэрэг 58 тусгай тасагтай, мөн Өвөр Монголын олон сайн монгол эмч мэргэжилтнийг урин ажиллуулах юм.\Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе