• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"ӨМ-ын Ляо улсын үеийн дурсгалт зүйлсийн үзэсгэлэн" Японд нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-13 15:43:00

        Сэтгүүлч саяхан ӨМ-ын музейгээс мэдээлснээр, "ӨМ-ын Ляо улсын үеийн дурсгалт зүйлсийн үзэсгэлэн"-г Японд тойрон үзүүлэх арга хэмжээний 2 дахь өртөө болох Шизуока мужийн дүрслэх урлагийн ордонд зохион явуулсан ажиллагаа бүрэн дүүрэн амжилттай өндөрлөсөн байна. Шизуока муж дахь ажиллагаа 2011 оны 12-р сарын 17-нд эхэлснээс хойш нийт 33 мянга 800 хүн тус үзэсгэлэнтэй танилцаж, нийт олны таашаалыг хүлээсэн байна.

       "ӨМ-ын Ляо улсын үеийн дурсгалт зүйлсийн үзэсгэлэн"-г Японд тойрон үзүүлэх арга хэмжээний анхны өртөө нь Кюшу дэх үндэсний музей байсан юм. Тэнд нийт 58 мянган хүн тус үзэсгэлэнтэй танилцсан байна. Тус үзэсгэлэнг 4-р сарын 12-оос 6-р сарын 10 хүртэл Осака хотын дүрслэх урлагийн ордонд ажиллуулж, 7-р сарын 12-оос 9-р сарын 17 хүртэл Токиогийн урлагийн их сургуульд ажиллуулах юм.

       Тус үзэсгэлэнг ӨМ-ын музей, Кюшу дэх үндэсний музей, Шизуока мужийн дүрслэх урлагийн ордон, Осака хотын дүрслэх урлагийн ордон, Токиогийн урлагийн их сургууль, Японы TBS телевиз зэрэг хамтран зохион байгуулж, ӨМ-ын музейд хадгалж байсан Хятадын Ляо улсын үеийн 124 ширхэг ховор нандин дурсгалт зүйлийг дэлгэн үзүүлж байгаа юм. \Э.Цогзолмаа орчуулав\
  
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе