• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 11 удаагийн Бүх Хятадын Хорооны тавдугаар чуулган өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-13 11:03:03

     Хятадын ОУР-гийн мэдээ: Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн арван нэгдэх удаагийн Бүх Хятадын Хорооны тавдугаар чуулган 13-ны үдээс өмнө Бээжинд өндөрлөв. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жян Чинлинь, Ли Чанцүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юнкан нарын зэрэг нам төрийн удирдагчид хаалтын ажиллагаанд оролцжээ.

     Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын хорооны дарга Жя Чинлин хаалтын ажиллагааг даргалав. Жя Чинлин хэлсэн үгэндээ, чуулганы хугацаанд гишүүд засгийн газрын ажлын тайланг гүнзгий авч хэлэлцэж, макро эдийн засгийн зохицуулалтыг эрчимжүүлэн сайжруулах, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэсгэх, иргэдийн амьжиргааг баталгаажуулан сайжруулах, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй хаалганы бодлогыг гүнзгийрүүлэх, соёлын байгуулалтыг эрчимжүүлэх, нийгмийн удирдлагыг шинэчилж, ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үйл хэргийг ахиулах зэрэг талаар санал зөвлөлгөө өгсөн байна. Чуулганд 833 ширхэг хэлэх үгийг бичгээр ирүүлж, 6069 төсөл , нийгэм болон иргэдийн санаа бодолтой холбоотой 1341 ширхэг мэдээллийг дэвшүүлсэн нь ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гол асуудлын хүрээнд ерөнхий үйлчлэхийг тууштай баримталж байгааг бүрэн харуулж, улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн төрийн төлөө хариуцлагаа бүрэн хүлээж, иргэдийн төлөө хариуцлага хүлээж байгааг бүрэн харуулсан байна гэжээ.

    Хаалтын ёслолд оролцсон 2121 гишүүн санал оруулж, Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн байнгын хорооны ажлын тайлан, төслийг хянан хэлэлцсэн байдлын тайлан болон энэ удаагийн чуулганы улс төрийн тогтоолыг баталсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе