• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс ядууг тэтгэх эрчээ нэмж, дэлхийн ядуурлыг бууруулах үйлсэд дэм болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-13 16:30:03
          2011 оны сүүлчээр төвийн ядууг тэтгэн нээн хөгжүүлэх ажлын зөвлөгөөн, Хятадын ядууг тэтгэх баримжааг 2010 оны 1 хүнд ногдох тариачдын дундаж цэвэр орлого 1274 юань байснаас 2300 юань болгон өсгөсөн. Ядууг тэтгэх энэ шинэ баримжаа нь Хятадын ядууг тэтгэх үйлс цоо шинэ шатанд орсныг харуулж, Хятад улс ядууг тэтгэх ажлын эрчээ нэмэгдүүлж, дэлхийн ядуурлыг бууруулах үйлсэд дэм өгч байгааг харууллаа. Хятадын төрийн зөвлөлийн ядууг тэтгэх албаны дарга Фан Шяо Жянь манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятадын засгийн газар дараагийн шатанд ядууг тэтгэх эрчээ нэмж, дэлхийн ядуурлыг бууруулах үйлсийн хөгжлийг урагшлуулна гэжээ.

          1978 онд Хятад улс 250 сая ядуу хүн амтай байсан. Олон жилийн чармайлтын дүнд 2010 оны эцсээр хүн тус бүрийн дундаж орлогыг 1247 юаниар бодвол Хятадын хэмжээнд ядуу хүн ам 26 сая 880 мянга хүртэл буурч, НҮБ-ын мянганы хөтөлбөрийн зорилтод тогтоосон ядуу хүн амыг хагасаар бууруулах зорилтыг түрүүлж биелүүллээ. 2011 онд тариачдын хүн тутмын дундаж цэвэр орлого 2300 юаниас доош байвал ядуу гэж тооцно гэжээ. Энэ шинэ баримжаа нь Хятадын ядуу хүн амын тоо болон хамрах хүрээг 2010 оны 26 сая 880 мянгаас өргөтгөж, 128 сая хүн болгожээ.

          Төрийн зөвлөлийн ядууг тэтгэх албаны дарга Фан Шяо Жянь хэлэхдээ, Хятадын мөр бүтэн гэдэс цатгалан байх асуудал зохицуулагдаад Хятадын ядууг тэтгэх үйлс цоо шинэ шатанд орсныг харуулж байна гэжээ. Хятад улс өнгөрсөн жил Хятадын

хөдөө тосгоны ядууг тэтгэн нээн хөгжүүлэх 2011-2020 оны хөтөлбөрийг нийтэлж, анх удаа нэг дор төвлөрсөн хөрш залгаа ядуу нутгуудыг тэтгэн дэмжих гол талаа болгож, эдгээр нутгуудын ядууг тэтгэх ажилд бодлогын болон хөрөнгө мөнгөний дорвитой дэмжлэг үзүүлсэн юм.

          Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао энэ жилийн засгийн газрын ажлын тайландаа, шинэ арван жилийн хөдөө тосгоны ядууг тэтгэн нээн хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсын ядууг тэтгэх шинэ баримжааг баримталж, ядууг тэтгэн нээн хөгжүүлэх ажлыг бүх талаар сайн хийж, төвлөрсөн хөрш залгаа онц ядуу нутгийн ядууг тэтгэх эрчээ нэмж, хөтөлбөрт хамрагдах нэн олон хүмүүст өөрчлөлт хөгжлийн үр бүтээлийг эдлүүлэх ёстой гэжээ.

          Фан Шяо Жянь үүнд холбогдуулан, ирэх арван жилд Хятад хөрш залгаа онц ядуу нутгуудаар гол болгож, ядуу амьдралтай хүмүүсийн хоол хувцасны асуудлыг тогтвортой зохицуулах, ядуугаас ангижруулж, баян чинээлэг амьдралтай болгохыг ирээдүйн ажлын тэргүүн чухал үүрэг болгоно. Онцгой ядуу нутгуудад дэд бүтэц, аж үйлдвэрийн хөгжил, үйлдвэрлэл амьдралын нөхцөл боломжийг сайжруулах, хүн хүчний эх баялгийг нээн хөгжүүлэх, иргэдийн амьжиргаа болон нийгмийн ажил үйлсийн хөрөнгө оруулалт, экологийн байгуулалт зэрэг тодорхой асуудлыг зориуд зохицуулж, бүсчилсэн байдлаар нь шийднэ гэжээ.

          НҮБ болон дэлхийн банкны мэдээлэлд харуулснаар, 30 жилийн турш нийт хүн төрөлхтний ядууг тэтгэх талаар олсон амжилтад гуравны хоёр хувийг нь Хятад улс биелүүлсэн. Ядууг тэтгэх шинэ баримжаа нь Хятадын одоогийн бодит байдалд шинжлэх ухаанч магадлал төсөөлөл хийж оновчтой тусгасны үр дүн мөн. Энэ нь Хятадын хөдөө тосгоны ядууг тэтгэн нээн хөгжүүлэх ажил онц ядууг тэтгэдэг байсан бол харьцангуй ядууг тэтгэх шинэ шатанд гарсныг харуулж байгаа бөгөөд засгийн газар ажлын арга барилыг өөрчилж байгаагийн бодит тусгал мөн гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе