• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Офицер, байлдагчдын үзэл санаа болон шинжлэх ухаан, соёлын боловсролыг дээшлүүлэхэд хүч тавих хэрэгтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-03-13 10:52:12

       ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао 12-ны өдөр 11 дэх удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганы чөлөөлөх армийн төлөөлөгчдийн хурал дээр онцлон тэмдэглэхдээ, офицер, байлдагч нарын үзэл суртал болон шинжлэх ухаан, соёлын боловсролыг дээшлүүлэхэд хүч тавих хэрэгтэй гэжээ.

       Хү Жиньтао хэлэхдээ, бүх арми цэрэг хүний төлөө байхыг баримталж, орчин үеийн хувьсгалт цэргийг хүмүүжүүлэх үнэ цэнийн талаарх үзлийг соёлын бүтээн байгуулалтын бүх үйл явцад оруулах хэрэгтэй бөгөөд шинэ нөхцөл байдалд ЛэйФэнээс суралцах үйл ажиллагааг гүнзгий өрнүүлэн, офицер, байлдагч нарын үзэл суртал болон шинжлэх ухаан, соёлын боловсролыг дээшлүүлэхэд хүч тавих хэрэгтэй. Мөн цэргийн хуарангийн соёлын байгуулалтыг эрчимжүүлэхийг чухалчлан үзэж, армийн соёлын амьдралыг тасралтгүй баяжуулж, офицер, байлдагч нарын өдрөөс өдөрт нэмэгдэж буй оюуны соёлын хэрэгцээ шаардлагыг хангах хэрэгтэй гэсэн байна.

       Тэрээр мөн заахдаа, бүх цэрэг армиараа хатуужилтай тэмцэх, ажилч хичээнгүй сайн цэргийн уламжлалыг бий болгох, арвилан хэмнэж, үрэлгэн байдлыг арилган, хэт тансаглахыг таслан зогсоох, батлан хамгаалах болон цэрэг армийн бүтээн байгуулах үр ашгийг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй. Орон нутгийн бүх шатны намын хороо, засаг захиргаад цэрэг армиудын хүсэл шаардлагыг бүрэн харгалзан үзэж, цэрэгийн ангийн бүтээн байгуулалтад үргэлжлүүлэн анхаарал тавьж, батлан хамгаалах болон цэргийн ангийн бүтээн байгуулалтад бат бэх түшиг тулгуур болох хэрэгтэй гэлээ. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе