• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Засгийн газрын өр хяналтдаа авч чадах аюулгүй төвшинд байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-14 16:21:35

        Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын засгийн газрын өр хяналтдаа авч чадах аюулгүй төвшинд байгаа. Орон нутгийн өр ширийг засгийн газраас зохицуулахдаа хадгаламжийг зохистой зохицуулж, өсөлтийг хатуу хязгаарлана гэжээ.

       Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао бүх Хятадын 11 дэх сонгуулийн АТИХ-ын 5-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газрын өрийн дарамт болон алдагдлын хэмжээ өнөөгийн байдлаар нэлээд бага, маш олон хөгжсөн орон болон шинээр хөгжиж байгаа эдийн засгийн цогцуудынхаас доор байна. Хятадын засгийн газрын өр хяналтдаа авч чадах аюулгүй төвшинд байгаа. 2010 онд санаачилгатайгаар орон нутгуудын өр ширийн асуудалд аудитын арга хэмжээ авсан юм гэжээ.

        Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, орон нутгийн өр ширийг засгийн газраас зохицуулахдаа хадгаламжийг зохистой зохицуулж, өсөлтийг хатуу хязгаарлана гэжээ. . \Э.Цогзолмаа орчуулав\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе