• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хүний эрхийг хүндэтгэн хамгаалах" -ыг эрүүгийн хуульд оруулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-14 11:50:33

    14-ний үдээс өмнө 11 дэх удаагийн БХАТИХ-ын 5-р чуулган нэмэлт өөрчлөлт оруулсан эрүүгийн заргын хуулийг батлан зөвшөөрсөн байна. Энэ нь 1996 оноос хойш хоёр дах удаа нэлээд том засвар оруулж байгаа юм.

    Гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэхийн зэрэгцээ иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг онцолсон нь энэ удаагийн нэмэлт засварын том өөрчлөлт юм. Үүний дагуу, засвар оруулсан эрүүгийн заргын хуульд Хятадын үндсэн хуульд заасан "хүний эрхийг хүндэтгэн хамгаалах" -ыг үндсэн хөтөлбөрт тодорхой бичин оруулсан байна. Шинээр засвар оруулсан эрүүгийн заргын хуулийн зарим бодитой тогтоолд иргэдийн хууль ёсны эрх ашгийг цаашид хамгаалж, ямар ч хүнийг албадаж хэргийг хүлээлгэж болохгүй хэмээн нэмж оруулан, хууль бус гэрчийг үгүйсгэх тогтолцоог боловсронгуй болгосон бөгөөд түүнийг үгүйсгэх бодитой баримжааллыг тодорхой тогтоосон байна. Үүнээс гадна, тогтолцооны талаас хэргийг хүчээр тулгахаас сэргийлэхийн тулд түр саатуулах, баривчилсны дараа шоронд цаг тухайд нь хүргэж, хэргийн байцаалтын талаарх аудио болон видео бичлэг хийх дүрмийг хэрэгжүүлнэ гэж нэмж оруулсан байна. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе