|
|
||
Бүх Хятадын АТИХ-ын 11 дэх сонгуулийн 5-р чуулган 14-ний үдээс өмнө Бээжинд хэвлэлийн бага хурал хийж, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао уг хэвлэлийн бага хурал дээр ерөнхий сайдаар 9 жил ажилснаа, хялбар биш бөгөөд ер бусын хэдэн жил гэж дүгнэсэн байна.
Вэнь Жябао хэлэхдээ, бас олон ажлыг хийж дуусаагүй, олон ажлыг сайн хийгээгүй гэж би үзэж байна, мөн ч олон харамсал байна. Засгийн газрын бүх эрхийг ард түмэн олгосон, миний хийж байгаа ажил бүхэн өөрийн үүрэг хариуцлага болох юм. Би ард олны зарц болж, ард олонд бодитой ажил хийж өгч байгаадаа баяртай байдаг. Би насан турш ард олонд ашигтай ажил хийж, хүмүүс намайг мартан, миний насан эцэс болохыг дагалдан ор мөргүй болохыг хүсэж байна гэжээ.
Тээрээр хэлэхдээ, ажлын чадварын талаас болон тогтолцоо зэрэг талуудын шалтгаанаас болж, ажил дээр цөөн бус доголдолтой тал байна. Хариуцлага алдсанаас болж аль нэг хэрэг дээр доголдол гараагүй ч гэсэн Төрийн дээд засаг захиргааны байгууллагын хариуцлагатан болсны хувьд миний бүрэн эрхийн хугацаанд Хятадын эдийн засаг нийгэмд бий болсон асуудал бүрд хариуцлага хүлээнэ. Үүнд би харамсаж байна гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |