|
|
||
Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 47 триллион юанийг давж, энэ үндсэн дээр 7.5 хувь өснө гэдэг нь бага бус өсөлт юм гэжээ.
Вэнь Жябао БХАТИХ-ын 11-дэх сонгуулийн 5 дахь чуулганы хэвлэлийн бага хурал дээр ийнхүү илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, энэ удаа бид Хятадын эдийн засгийн өсөлтийн олон жил баримталсаар ирсэн 8 хувиас дээш байлгах зорилтыг бууруулаад 7.5 хувь болгов. Үүний гол шалтгаан гэвэл эдийн засгийн өсөлтийг шинжлэх ухаан техник, хөдөлмөрлөх хүчийг боловсролын тал руу шилжүүлж, өндөр чанартай өсөлтийг биелүүлэх нь эдийн засгийн бүтцийн зохицуулалт ба хөгжлийн хэлбэрийг өөрчлөхөд тустай бөгөөд Хятадын эдийн засгийн хөгжил эрчим хүчинд түшиглэх, байгаль орчинг бохирдуулах зэрэг байдлаас ангижруулж, эрчим хүч хэмнэсэн, экологийг хамгаалсан зөв зам шугамаар урагшилж, Хятадын эдийн засгийн хөгжил иргэдийн амьжиргааг сайжруулан иргэдэд үр өгөөж хүртээхийг зорьж байна гэжээ.
"12-р 5 " жилийн төлөвлөгөөнд эдийн засгийн өсөлтийг 7 хувьд хүргэх зорилт тогтоосон юм. Энэ оны эдийн засгийн өсөлтийг 7.5 хувь хүргэх зорилт тавьсан нь мөн "12-р 5 " жилийн төлөвлөгөөнд нийцүүлж, санаачилгатай зохицуулалт хийсний үр дүн юм гэж Вэнь Жябао онцоллоо.
Вэнь Жябао хэлэхдээ, өнөө Хятадын хувьд эдийн засгийн тогтвортой бөгөөд хурдтай хөгжлийг батлах, бүтцийг зохицуулах ба инфляцыг урьдчилан зохицуулах зэрэг гурван талын харилцааг атгах нь чухал байна. Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 47 триллион юанийг давж, энэ үндсэн дээр 7.5 хувь өсөх гэдэг нь бага бус өсөлт. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийн нийт хэмжээ тасралтгүй нэмэгдэж буй нөхцөлд энэ хурдаа батлах нь бүр ч амаргүй юм гэжээ. \орчуулсан Алтанхуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |