|
|
||
Хятадын төрийн дээд эрхт байгууллага—БХАТИХ-ын энэ оны ээлжит чуулган 14-ний өдөр Бээжинд амжилттай өндөрлөлөө. 9 хоног хагасын хугацаанд Хятадын олон газраас ирсэн 3000 орчим төлөөлөгчид улс орны хөгжил болон өөрийн анхаарч байгаа нийгмийн олон салбарын хөгжлийн асуудлаар санал бодлоо дэвшүүлжээ. Төвдөөс ирсэн 20 төлөөлөгчийн дундаас үндэстний цөөнхийн хоёр төлөөлөгч олны анхаарлыг татаж байлаа. Тэд бол Мэнь Ба үндэстний цорын ганц ардын төлөөлөгч Бадамжумаа болон Ло Ба үндэстний цорын ганц ардын төлөөлөгч Шяо Хун нар юм. Хэдийгээр тэдний үндэстний хүн ам маш цөөн боловч тэд өөрийн үндэстний сонгогчдын өмнөөс улс төрийн чухал ажиллагаанд оролцож, өөрийн эрхээ хэрэгжүүлэн, санал бодлоо илэрхийлж байгаа юм.
Энэ жил Бадамжумаа 39 настай. Тэр ТӨЗР-ы Цүө На сяний Ма Ма шяны дарга юм. Орон нутгийн малчин тариачны орлогыг нэмэгдүүлэхийн төлөө улсаас Мэнь Ба үндэстний гар үйлдвэрийг эрчимтэй дэмжихийг хүсэж байна гэж тэрээр санал бодлоо дэвшүүллээ.
Төвдийн зүүн өмнөд нутгийн Мөтүө шянь, Чүөна шянь зэрэг нутгийн Мэнь ба үндэстэн 8000 гаруй хүнтэй, мал аж ахуй эрхэлдгээс гадна тухайн нутгийн хүмүүс мөн хулсаар гөрмөл ба модон тагш хийх зэрэг гар урлалын бүтээгдэхүүний ажил төрөл эрхэлдэг байна. Гэхдээ зам тээврийн ба байгаль орчны нөхцөл тааруу учраас эдгээр гар урлалын бүтээгдэхүүний ажил тодорхой төвшинд хөгжиж чадаагүй байна. Бадамжумаа, холбогдох салбар Мэнь ба үндэстний уламжлалт гар урлалын ажил төрлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, гар урлалын ажил төрөл тухайн нутгийн иргэдэд үр өгөөж хүртээхийг хүсэж байлаа.
Түүнчлэн Бадамжумаа дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулах ба экологийн орчинг хамгаалахаар дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг хоёр талаар бодитой санал дэвшүүлжээ. БХАТИХ-ын төлөөлөгчөөр 10 жил ажилласан Бадамжумаа сэтгүүлчид хэлэхдээ, өмнө нь дэвшүүлж байсан саналын олонх нь иргэдийн амьжиргаатай холбоотой санал байсан. Жишээлбэл суваг татаж услалт хийх, хөдөө тосгонд зам тавих, хөдөө тосгонд усны эрчим хүчний станц байгуулах зэрэг байсан ба 90-ээс дээш хувь нь засгийн газар ба холбогдох салбарын анхаарлыг татаж, биеллээ олсон гэжээ.
Шяо хун ч Бадамжумаатай адил ТӨЗР-ны төлөөлөгчдийн багийн үндэстний цөөнхийн төлөөлөгч юм, тэрээр 3100 гаруйхан хүнтэй Лоба үндэстэн, "өмнөд нутгийн хүн " гэх утга бүхий төвд үг болох юм. Тэд голдуу Төвдийн зүүн өмнөд хэсгийн Линьзы гэх нутгийн Милинь шянь болон Мөтө шяньд суурьшин, тариа болон ан гөрөө хийж амьдардаг юм. Түүний энэ жилд анхаарал тавьж байгаа асуудал бол Лоба үндэстний соёлыг хамгаалан уламжлах явдал юм. Тэрээр хэлэхдээ, манай Лоба үндэстэн үг яриатай, үсэг бичиггүй, бидний үг хэл, үндэстний үүсэл гарал болон түүх зэрэг олонх соёл ахмад настай хүмүүсийн аман уламжлалаар өнөөг хүртэл уламжлагдаж байгаа ба ямар ч дүрс дуу бичлэг байхгүй байна. Хамгийн хэцүү байдалд байгаа нь манай үндэстний гоёл засал юм, бид үндэстний онцлогтой соёл жуулчлалын наадам зохион байгуулж, хүмүүст үндэстний хувцсаа өмсөхийг сануулсан ч бүх шяньд зөвхөн 4 хувцас л олджээ гэж тэрээр харуусан ярьжээ.
Шяо хун энэ жил Лоба үндэстний уламжлалт соёлыг хамгаалах сан байгуулахыг санал болгон, Лоба үндэстний уламжлалт соёлыг хамгаалан хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг хүссэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |