• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ардын төлөөлөгчдийн их хурлын 5-р чуулганы тэргүүлэгчдийн байнгын дарга нарын 3-р хуралдаан болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-14 11:03:26

      Арван нэг дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 5-р чуулганы тэргүүлэгчдийн байнгын хорооны дарга нарын 3-р хуралдаан 13-ны өдрийн үдээс хойш Бээжингийн Ардын их хурлын ордонд болов. Арван нэг дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 5-р чуулганы тэргүүлэгчдийн байнгын дарга, Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө хурлыг даргалав.

  Хурлаар чуулганы нарийн бичгийн дарга нарын газрын засгийн газрын ажлын тайлан, 2011 оны улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал болон 2012 оны улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, 2011 оны төв, орон нутгийн төсвийн хэрэгжилтийн байдал болон 2012 оны төв, орон нутгийн төсөв, Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан, Ардын дээд шүүхийн ажлын тайлан, Ардын дээд прокурорын газрын ажлын тайлангийн 6 тогтоолын төслийг хянан хэлэлцсэн байдлын талаар сонссон байна.

     Хурлаар мөн чуулганы нарийн бичгийн дарга нарын газрын эрүүгийн заргын хуульд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн саналд санал оруулсан эх бичиг, 12 дах сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгчдийн тоо болон сонгуулийн асуудлаарх тогтоолын төслийн саналд санал оруулсан эх бичиг, Сянганы онцгой районы засаг захиргааны бүсийн сонгуулийн 12-р сонгуулийн бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгчийг сонгох аргачлалын төслийн саналд санал оруулсан эх бичиг, Аомэний онцгой районы засаг захиргааны бүсийн 12-дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгчийг сонгох аргачлалын төслийн саналд санал оруулсан эх бичгийг хянан хэлэлцсэн байдлын талаар сонссон байна.

  Арван нэгдэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 5-р чуулганы тэргүүлэгчдийн байнгын дарга нарын 3-р хурлаар дээр дурдсан 6 тогтоолын төсөл, 4 хуулийн төсөлд санал оруулсан эх бичгийг чуулганы тэргүүлэгчдийн 4-р хуралдаанд дэвшүүлэн, хянан хэлэлцүүлэхийг зөвшөөрчээ. /Баясгалан орчуулав/

 
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе